solongonews
Бодисын бус соёлын өвийн бүтээгдэхүүн цахим худалдаагаар борлуулагдлаа
2017-04-11 10:50
“Хачуухай” гэдэг нь бөс даавуун хүүхэлдэй юм. 30 гаруй насны бүсгүй Улаан “ Хачуухай”- гаар хань болгож өссөн ба ээжийнх нь дэнгийн гэрэлд “Хачуухай” оёж суух дүр төрх түүний сэтгэл зүрхэн хоногшсон тухай эргэн дурсана.

Хачуухай”-г өнгө алаг бөсний өөдсөөр оёж, нүд хөмсөг зуран, монгол дээл өмсүүлвэл хөөрхөн хүүхэлдэй болдог юм. Цагийн урсгал, нийгмийн хөжлийн нөлөөгөөр сүүлийн үед “Хачуухай” нь хүмүүст мартагдан орхигдсон аж. Харин сонирхолтой нь Тунляо хотын эдийн засаг технологийн нээлтийн хүрээлэнд “ Хачуухай” нэртэй дэлгүүр нээгдсэн нь Улааны эрхэлсэн хүүхэлдэйн дэлгүүр юм. Учрыг нь тодруулахад Улаан болон түүний дизайны баг 8 цуврал “Хачуухай” урлан бүтээжээ. Ингэснээр тэнд очсон хүмүүс олон яанзын “Хачуухай”-г сонирхож чадах бөгөөд түүний оёх явцыг тухайн талбайд нь харах боломжтой учир  хүмүүс монгол соёлыг ч нэг хэмжээгээр ойлгодог болсон байна.

Улааны “Хачуухай” дэлгүүрээс холгүй зайд Сэцэнгоо үндэстний хувцасны үйлдвэр байдаг. Үйлдвэрийн дарга Тянь Сэцэн бол ӨМӨЗО-ны Бодисын бус соёлын өв болох Хорчин хувцасны төлөөлөл болсон уламжлагч юм. Тянь Сэцэн Бодисын бус соёлын өвийн уламжлагч болсны дараа өөрийн сайн дураараа үндэстний хувцас загварын ажилд гавшгайлж, мянган шавь сурган хүмүүжүүлсэн байна. Мөн Тунляо хотын эмэгтэйчүүдийн холбооноос 3 жил дараалан түнийг оёдлын багшаар урин хөдөө орон нутгийн ядуу хүнд амьдралтай бүсгүйчүүдэд мэргэжлийн хичээл оруулсан байна. Тэрээр мөн монгол үндэстний хувцас загварын сургууль эрхэлснээр маш олон хүмүүст мэргэжил эзэмшүүлэхийн зэрэгцээ ажилгүй болсон буюу ажил хүлээж байгаа хүмүүст баяжих харгуй тавьж өгсөн байна.

Улаан болон Тянь Сэцэн хоёр Тунляо хотын эмэгтэй гар урлаачдын цахим худалдааны холбооны гишүүн юм. Тунляо хотын Эмэгтэйчүүдийн холбооноос голлон эрхэлсэн энэхүү цахим худалдааны холбоо нь эмэгтэй гар урлаачид болон эмэгтэй бизнес эрхлэгчдэд интернэтээс суралцах, менежер, борлуулалт, үндэстний соёлын хөжлийг ахиулах зэрэг үйлчилгээнд зориулалттай юм. Энэхүү холбоо нь 2016 оны 3 дугаар сараас эхлэн Тунляо хотын хэмжээнээс эмэгтэй гар урлаачдыг цуглуулан гар урлаачдын мэдээллийн сан болон Тунляо хотын Бодисын бус соёлын өвийн уламжлагчдын мэдээллийн сан байгуулжээ.

Өнөөг хүртэл нийтдээ 236 гар урлаач, 144 Бодисын бус соёлын өвийн уламжлагчдыг цуглуулсан байна. Тунляо хотын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч Бао Лан фан:

- Тунляо хотын эмэгтэй гар урлаачдын цахим худалдааны холбоо байгуулсан зорилго зорилт нь эмэгтэй бизнес эрхлэгчдэд удирдлага чиглэл болох юм. Жишээ нь, цахим худалдааны менежер хийх аргыг зааж өгөх, бүтээгдэхүүнээ төгөлдөржүүлэх, аж ахуй нэгжээ нэмэгдүүлэх зэрэг. Үүгээр дамжин үндэстний гар урлалаа хөгжүүлэхэд бүсгүйчүүдийн хатан тулгуур хүчийг сайн бадруулана гэсэн байна.

Улаан “Хачуухай” оёж байгаа нь

Улааны хоёр хүүхэд “Хачуухай”-гаар тоглож байгаа нь

Тянь Сэцэн сурагчдаа дээл оёхыг зааж байгаа нь

Тянь Сэцэн бүс бараагаа сонгож байгаа нь

Эмэтэйчүүдийн холбооны ажилтан Тянь Сэцэнгээс бүтээгдэхүүнийг судалж байгаа нь

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл