“ӨМӨЗО-ы татварын аюулгүй байдлын тухай тогтоол”-ыг нийтэллээ
2018-09-30 11:34
“ӨМӨЗО-ы татварын аюулгүй байдлын тухай тогтоол”-ыг нийтэллээ.
Өнөөдөр буюу 09-р сарын 30-ны өдрийн үдээс өмнө “ӨМӨЗО-ы татварын аюулгүй байдлын тухай тогтоол”-ын хэвлэл мэдээллийн бага хурлыг Хөххотноо зохион байгууллаа.

Энэхүү тогтоол нь Хятадын Шань Дүн, Жян Ши, Хармөрөн зэрэг мужийн татвартай холбоотой орон нутгийн чанартай хууль тогтоомжийн нэг нь болж байгаа аж. Хурлаар “ӨМӨЗО-ы татварын аюулгүй байдлын тухай тогтоол” 2018 оны 10-р сарын 01-ний өдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжихийг мэдэгдсэн бөгөөд уг тогтоолд хамрагдсан 26 агуулгыг нарийн танилцуулсан байна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх
