Ли Жихэн хүүхдүүдийн хамт ”Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэв
2018-05-30 21:55
Ли Жихэн Улаанхад хотын хүүхдүүдтэй ”Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэв.

ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга бөгөөд АТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жихэн өнөөдөр буюу 05 дугаар сарын 30-ны өдрийн үдээс өмнө ӨМӨЗО-ы Улаанхад хотын Сүн Шань дүүргийн Их сүм суурингийн "Бага сүм" бага сургуультай танилцаж, тус сургуулийн хүүхдүүдийн хамт тун удалгүй тохиох “6.1”-ний хүүхдийн баярыг тэмдэглэсэн байна.
Тэрээр Өвөр Монголын хүүхэд багачуудад "Хүүхдийн баяр"-ын мэндийг хүргэж, аз жаргалтай сайн хүн болон өсөн торнихыг хүсэн ерөөсөн байна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
