
Өөрчлөлт нээлтийн 40 жилийн аугаа үйл Шилийнгол аймгийн иргэдийн ахуй амьдралд асар их өөрчлөлтийг авчирсан юм. Эдгээр олон олон хөгжил шинэчлэлээс Шилийнгол аймгийн эм эмнэлэг эрүүл мэндийн салбарын хөгжил өөрчлөлтийг өгүүлэхэд урам зориг хөвчлөгдөнө.
Эмнэлгийн орчин нөхцөлийн гайхалтай өөрчлөлтүүд
Дээр үед хөдөө орон нутгийн зам харилцаа амаргүй, эмнэлгийн орчин нөхцөл, техник технологи хоцронгуй байсан. Ялангуяа алс хөдөө орон нутгийн малчид хөнгөн өвчнийг тэсвэрлэн өнгөрөөж, хүнд өвчилбөл нөхцөл бололцоотой нь их хотод орж эмчлүүлж, боломжгүй нэг нь хувь заяагаа хүлээдэг байсан. Гэтэл одоо Шилийнгол аймгийн баг бүр эрүүл мэндийн газар, сум бүр эмнэлэгтэй болж, хошуу болон аймгийн эм эмнэлгийн нөхцөл ч их сайжирч, хот хөдөөгийн эмнэлгийн даатгал дэлгэрч, иргэд өвчнөө цаг тухайд нь эмчлүүлэх боломжтой болжээ.
Одоогоор Шилийнгол аймагт гуравдугаар зэрэглэлийн эмнэлэг 2, хоёрдугаар зэрэглэлийн А зэргийн эмнэлэг 3, хоёрдугаар зэрэглэлийн А зэргийн үндэстний эмнэлэг 5 байна. 40 гаруй төрлийн шинэ мэргэжлийг нэвтрүүлэн, Бээжингийн Чао Ян эмнэлэг, Ши Жи Тан эмнэлэг, Нийслэлийн хүүхдийн өвчнийг судлах газар, Ань Жэнь эмнэлэг стратегийн хамтын ажиллагааг байгуулж, харилцаа хамтын ажиллагааг байнга хийж, хүнд өвчний онош тогтоох түвшинг дээшлүүлжээ.
Анхан шатны эм эмнэлэг эрүүл мэндийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, сум суурингийн 70 эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн үйлчилгээний 8 төв, 637 эрүүл мэндийн стандарт тасгийн бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэжээ. 120 сум сууринд эрүүл мэндийн явуулын үйлчилгээний машин болон машин доторх тоног төхөөрөмжийг хангаж, малчин тариачдад нийт 1.4 мянган эрүүл мэндийн бичил эмийн хайрцаг тарааж, маллах тариалах өрх бүхнийг хамарчээ. Хошуу шянь, хот орон, сум суурин, баг тосгонд гуравдугаар зэрэглэлийн эмчилгээ эрүүл мэндийн байгууламжаар гол цогц болгосон явуулын үйлчилгээний машин ба эрүүл мэндийн бичил эмийн хайрцгаар нөхөн олговор олгосон. Суурин болон нүүдлийг харилцан уялдуулсан анхан шатны эм эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээний системийг нэг алхам бэхжүүлжээ. 2016 онд гэр бүлийн өрхийн эмчийн гэрээг байгуулах ажлыг хэрэгжүүлж, одоогоор тус аймгийн хэмжээнд 553 өрхийн эмчтэй болж, гэрээ байгуулсан оршин суугчид 526.748 мянга буюу 50.54 хувьд хүрчээ.
Тус аймаг Монгол уламжлалт эм эмнэлгийн үүссэн газрын нэгийн хувьд үндэстний эм эмнэлгийн хөгжлийг хурдасган, үндэстний онцлог болон давуу талаа бүрэн харуулж, монгол эм эмнэлгийн хөгжлийн шинэ ойлголтыг бий болгож, монгол эм эмнэлгийн брэнд төслийг хэрэгжүүлэн, 30 төрлийн ардын дундах монгол эмнэлгийн уламжлалт эмчилгээний аргыг илрүүлсний суурин дээр шинжлэх ухааны үзэл баримтлалаар эмхтгэн, орчин үеийн монгол эмчилгээний бүрэлдэхүүн хэсэг болгожээ.
Шилийнгол аймгийн Монгол эмнэлэг нь монгол эмнэлгээр голлосон үндэстний эмнэлэг юм. Тус эмнэлэг нь үндэстний эм эмнэлгийн давуу талаа харуулж, монгол анагаах ухааны соёлыг уламжлан дэлгэрүүлж, мэдээлэл технологийн суурилуулалтад 26 гаруй сая юанийн хөрөнгө оруулалт хийж, өвчтөний электрон тооцоо, автомат үйлчилгээ, гар утасны APP-ээр дамжин урьдчилан холбогдож онош тогтоон эмчлэх, цахим платформоор дэмжин урьдчилан дугаарлах, интернэтээр лавлах зэрэг олон төрлийн мэдээлэл технологийн үйлчилгээ үзүүлэх болжээ.
Хүндрэлийг хөнгөлсөн эмнэлгийн даатгал
Эмнэлгийн даатгалын дүрэмтэй болсноор иргэдийн эмчилгээний эдийн засгийн хүндрэлийг маш ихээр хөнгөлжээ. ХКН-ын XIX их хурлаар хот суурингийн оршин суугчдын үндсэн эм эмнэлгийн даатгалын дүрэм болон хүнд өвчний даатгалын дүрмийг сайжруулан нэгтгэх хэрэгтэй гэж тодорхой дурдсан. Тус аймаг суурингийн цар хүрээгээ алхам алхмаар өргөтгөж, баталгаат түвшингээ дээшлүүлэн, бүгдийг хамарсан, үндэс суурийг баталсан, олон шаталсан, үргэлжилсэн хот хөдөөгийн даатгалын дүрмийг бий болгосон байна.
2016 оны сүүлээр Зүүн Үзэмчин хошууны Мандахбулаг суурингийн малчин Норжмаагийн нугас нь дарагдан, доод бие нь мэдээгүй болж, яаралтай хагалгаа хийх шаардлагатай болжээ. Мэдрэлийн хагалгаа нь нарийн төвөгтэй том хагалгаа болохоор хүмүүс Хөххот, Бээжин орж хийлгэх болдог. Гэхдээ тус аймгийн Олон Улсын Монгол эмнэлэг нь хамтран ажилладаг Бээжингийн нэгэн эмнэлгээс мэргэжилтэн урьж, Норжмаад хагалгаа хийлгэжээ. Энэ удаагийн эмчилгээний зардал 100 мянган юань хүрсэн ч 80 хувийг нь хамтарсан эмнэлгээр дамжин даатгалаас, өвчтөн хувиасаа 20 мянган юань л гаргажээ.
2017 онд тус аймгийн хот хөдөөгийн иргэдийн эм эмнэлгийн даатгал болон хөдөө тосгоны шинэ хэлбэрийн хамтарсан эмнэлгийн даатгалыг амжилттай нэгтгэн, аймгийнхаа бодит байдалд зохицсон хот хөдөөг хамарсан, өндөр үр ашигтай хот хөдөөгийн иргэдийн үндсэн эм эмнэлгийн даатгалын дүрмийг байгуулж, нэгдсэн менежментийг хэрэгжүүлсэн байна.
Үүдэнд ирсэн эрүүл мэндийн үйлчилгээ
“Цаг төрийн сайнаар малчин бидний амьдрал ахуйн нөхцөл сайжирсан төдийгүй эм эмнэлгийн үйлчилгээ ч сайжирч, эрүүл мэндийн баталгаа төгөлдөр боллоо. Миний бие тааруухан байдаг учраас явуулын эмнэлгийг үргэлж дууддаг. Өнгөрсөн жил нэг удаа бие их өвдөөд явуулын эмнэлгийг дуудахад маш хурдан ирж, тусламж үзүүлэн намайг босгосон юм. Хүнд өвдсөн үед Шилийн хотод эмчилгээний машинаараа хүргэж байсан ч удаатай, үнэхээр өөрийн хүүхэд шиг л сайн үйлчилдэг. Мөн монгол эм, хятад эм, европ эм гээд бүгд бүрэн бий. Би бараг эм тасардаггүй хүн, ашгийг нь багагүй хүртсэн. Одоо миний бие ч их сайн болсон” гэж Авга хошууны Хонгоргол суурингийн Саруултуяа багийн Охин гуай ярилаа.
Өөрчлөлт нээлтийн 40 жилд Шил нутгийн малчин түмний эрүүл мэндэд ихээхэн өөрчлөлт гаргаж, хөнгөн өвчнийг тэсэн өнгөрөөж, хүнд өвчнийг бага дээр нь эмчлүүлдэггүй цаг аль хэдийн өнгөрч, эм эмнэлгийн үйлчилгээ малчдын үүдэнд хүрч, ард түмний эрүүл мэндийг баталгааг хангах шинэ хуудсыг нээжээ.
Сайжрах нь Авга хошууны Хонгоргол суурингийн эмнэлгийн даргын албатай. Тэрээр хэлэхдээ: - Бид гэрээ байгуулсан өвчтөний гэрт жилд 4-6 удаа хүрч эрүүл мэндийн шинжилгээ хийдэг. Нэг удаад бүх биеийн шинжилгээ хийдэг бөгөөд өвчтөнийхөө биеийн байдлыг үргэлж анхаарч, үр дүнгүй бол дээд шатны эмнэлэгт хүргэдэг. Өвчний байдал нэлээд хүнд бол тэднийг шууд хошуу буюу аймгийн эмнэлэгт хүргэж, эмчтэй харилцаж өгдөг гэж байлаа.
Анхан шатны эмч сувилагчид малчдын дэргэд хүрч, эрүүл мэндийн боловсролын үйлчилгээ, 0-6 насны хүүхдийн эрүүл мэндийн хяналт үйлчилгээ, жирэмсэн эмэгтэйчүүдийн үйлчилгээ, ахмадуудын эрүүл мэндийн хяналт үйлчилгээ, архаг өвчтөний хяналт үйлчилгээ, хүнд мэдрэлийн өвчтөний хяналт үйлчилгээ, уушги сүрьеэ өвчний эрүүл мэндийн хяналт үйлчилгээ, Монгол-Хятад эм эмнэлгийн үйлчилгээ, халдварт өвчин, эрүүл мэндэд хяналт тавих ажлыг хамтран хэрэгжүүлэх үйлчилгээг үзүүлдэг.
