solongonews
ӨМӨЗО болон Макаогийн аж ахуйн арилжааны хамтын ажиллагааны танилцуулгын хурал Аомэньд болж байна
2018-04-20 11:02
ӨМӨЗО болон Макаогийн аж ахуйн арилжааны хамтын ажиллагааны танилцуулгын хурал Аомэньд болж байна

            ӨМӨЗО болон Макаогийн аж ахуйн арилжааны хамтын ажиллагааны танилцуулгын хурал 19-нд Макаод боллоо

Хуралд оролцогч талууд нь олон цар хүрээнд, гүн давхаргаас аж ахуйн арилцааны хөрөнгө оруулалт хамтын ажиллагааг түлхүү ахиулж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэхийг хүсч байна гэсэн байна.

Макаогийн арилжаа худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих товчооны тэргүүлэгч Жан Зүрүн:  

- Макао бол чөлөөт гарам, бие даасан гаалийн татварын бүстэй, хямд татварын дүрэм зэрэг давуу талуутай байж, Хятад улс болон Португали хэлээр ярьдаг улс орнуудын арилжаа худалдааны хамтын ажиллагааны үйлчилгээний тавцан болсоны хувьд Өвөр Монголтой хамтран ажиллаж, олон улсын харилцаа холбоогоо илүү өргөтгөх боломжтой гэсэн байна.  

ӨМӨЗО-ны орлогч тэргүүлэгч Жан Шаочүнь:

- Макаогийхан Өвөр Монголд илүү төсөл, хөрөнгө мөнгө, боловсон хүчин авч хүрэхийг хүсэж байна. Мөн энэхүү Хятад улсын болон Португали хэлээр ярьдаг улс орнуудын арижаа худалдааны хамтын ажиллагааны үйлчилгээний тавцанг ашиглан, Өвөр Монгол болон холбогдох улс оронтой харилцаа холбоо хамтын ажиллагаагаа түлхүү ахиулахыг хүсч байна гэж хэллээ.

Тус удаагийн танилцуулгын хурлыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газраас санаачлан зохион байгуулж, Наньгуан ХК-наас хамтран зохион байгуулсан байна.  

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл