Энэ сарын 07-нд Хятадын Төмөр замын инженерийн ерөнхий компаний XIV товчооны төмөр зам дэвсэх машин Жан У буудалд эхний 500 метр урт төмөр замын бетон дэрийг аюулгүй, найдвартай дэвссэнээр ӨМӨЗО Зүүн Хойдын бүс нутгийг холбосон анхны хурдны төмөр зам буюу Өвөр Монголын Тунляо хотоос Ляонин мужийн Шиньминьбэй буудал хүрэх хурдны төмөр замыг албан ёсоор тавьж эхэлсэн байна. Тус замыг ашиглалтад оруулахад таатай боломж нөхцөл бүрдүүлсэн гэж сэтгүүлч Хятадын Төмөр замын ХХК-аас мэдээллээ.
Хятадын Төмөр замын инженерийн ерөнхий компаний XIV товчооны Тунляогийн төмөр замын зорчигч тээврийн хэсгийн төслийн захирал Лю Шигуан:
- Өвөр Монголын Тунляо-Ляонин мужийн Шиньминьбэй чиглэлийн хурдны төмөр замын нийт урт 398.8 км. Зам тавих ажилд төмөр зам дэвсэх хоёр машин ажиллаж байгаа бөгөөд машин нэгбүр өдөрт дунджаар 1.5 км гаруй зайд төмөр зам дэвсэх хүчин чадалтай. Урьдчилсан төлөвлөлтөөр 2018 оны 06-р сард ажлаа дуусгаж, 07-р сараас эхлэн туршина гэж хэлсэн байна.
