- “ӨМӨЗО-ны ‘Арван гуравдугаар таван жил’-ийн аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах төлөвлөгөө”-нөөс
Газар орны бодит байдалтайгаа уялдуулан аж үйлдвэрлэлийн хөгжлөөр ядуурлаас ангижрах нь ядуурлыг бууруулж, ядуурлаас ангижрах чухал арга зам болно. Хянган аймгийн Залайд хошууны Арван гэр суурингийн Галуут багийн хар мөөг тарих аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, олон түмнийг ядуурлаас ангижрах алхааг түргэтгэсэн байна.
Таван сарын эхээр Галуут багийн тариачид ер бусын завгүй цаг үедээ оров. Мал тарианаас гадна өрх бүрд орлогоо нэмэгдүүлэх шинэ ажил нэмэгдсэн нь даруй хар мөөг тарих ажил болно. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хар мөөг тарьснаар тариачид урамтай ажиллана.
“Өнгөрсөн жил нас ахисан хөгшин бид хоёр тусгай хоршооны сайнаар өөрөөсөө нэг ч төгрөг гаргахгүйгээр 9000 хар мөөгний мод олж, тухайн жилдээ 350 кг хар мөөг хурааж, энэ жилийн эхээр кг бүрийг 80 юаниар худалдан, 30 мянган юанийн орлого олсон. Одоо ядуурлаас ангижирсан” гэж уг багийн ядуу хүндрэлтэй өрхийн эзэн Ван Шюжи ярив. Ван Шюжитай адилхан хар мөөг тариад орлогоо нэмэгдүүлсэн ядуу хүндрэлтэй өрх Галуут багт олон байгаа юм.
Багийн ард хар мөөг тарих үйлдвэрлэлийг сайн ойлгохгүй байсан бол одоо булаацалдан тарих болж, хар мөөгний аж үйлдвэрлэл нь тухайн газар нутгийн олон түмний баяжих хөтөч болсон явц нь Арван гэр багийн “Ядуурлыг яаж бууруулах”-ыг шийдсэн явц бөгөөд аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулсан амжилттай жишээ юм. 2016 онд Арван гэр багийн Засгийн газраас Арван гэр хар мөөгний тусгай хоршоотой хамтран, Галуут багийн 30 ядуу хүндрэлтэй өрхөд 150 мянган хар мөөгний мод хангахын зэрэгцээ өрхөд мэргэжлийн зааварчилга өгснөөр ядуу хүндрэлтэй иргэн бүр дунджаар 10 мянган юаниас дээш орлого олсон байна.
Ядуу хүндрэлрэй иргэдийн орлогыг тасралтгүй нэмэгдүүлэхэд аж үйлдвэрлэл нь “үндэс” бөгөөд “суурь” болох юм. Аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулж, нээн хөгжүүлэх явцад Залайд хошуу бүс нутгийн бодитой байдалтай уялдуулан, “захиалгын тариалангийн хэлбэр”-ээр хар мөөг, мөөг, эмийн ургамал, илжиг, монгол морь зэрэг давуу талтай, онцлогтой аж үйлдвэрлэл ба аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулж, нээн хөгжүүлэх төслийг хөгжүүлж, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр дамжин ядуурлын үндэс шалтгааныг хоггүй арилгахыг зорьж, 2016 онд 12 мянган ядуу хүндрэлтэй иргэнийг ядуурлаас ангижруулжээ.
Галуут багтай адил Өвөр Монголын бүхий л бүс нутаг өөр өөрийн бодит нөхцөл боломж болон нөөцдөө түшиглэн орон нутагтаа зохицсон давуу аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулж, нээн хөгжүүлэх шинэ замыг идэвхтэй хайжээ. Жишээлбэл, Залан айл хот 7 давуу тал онцлогтой аж үйлдвэрлэлийн бүсийн бүтээн байгуулалтаар дамжин ядуурлаас ангижруулах ажлыг түргэтгэв. Хорчин зүүн гаран хойд хошуу үхрийн фермерийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, зөвхөн 2016 онд 2907 ядуу хүндрэлтэй иргэдийг ядуурлаас ангижруулав. Ордос хот ой шугуй элсний аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, цөлжилтийг засах болон малчин тариачны орлогыг нэмэгдүүлэхийг биелүүлж, малчин тариачны хүн дунджийн ой шугуй элсний аж үйлдвэрлэлийг хөгжүүлж олсон цэвэр орлого 2700 юаньд хүрч, 2010 оноос 600 юаниар нэмэгдэв.
Ядуурлыг бууруулахад аж үйлдвэрлэл чухал тулгуур болно. Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО-ны Намын хороо, Засгийн газраас аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах ажлыг тун чухалчлан үзэж, 2016 онд ӨМӨЗО-ны Засгийн газрын албан танхим “ӨМӨЗО-ны ‘Арван гуравдугаар таван жил’-ийн аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах төлөвлөгөө”-г хэвлэн тарааж, аж үйлдвэрлэлээр ядуурлыг буурууж, нээн хөгжүүлэх гол зорилтыг тогтоов. Мөн “ӨМӨЗО-ны аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулж, нээн хөгжүүлэх төлөвлөгөө (2016-2020 он)”-г тогтоож, аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулж, нээн хөгжүүлэн 500 мянган ядуу хүндрэлтэй хүн амыг хамарна гэж тодорхой тогтоосон бөгөөд саяхан ӨМӨЗО-оос 2 тэрбум юанийн санхүүжилт гаргаж, санхүүгийн сан болон нийгмийн санг татаж, ерөнхий хэмжээ нь 10 тэрбум юанийн өртөгтэй аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах хөгжлийн суурь мөнгийг бүрдүүлсэн байна. Энэ бүхэн нь Өвөр Монголын аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах ажилд төрийн бодлого ба сангийн тулгуур хангаж, Өвөр Монголын ядуу хүндрэлтэй хүн амын аж үйлдвэрлэлийн хөгжлөөр дамжин ядуурлаас ангижрахад “алтан дөрөө” болсон юм.
