ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн Спортын наадмын хүрээн дэх Сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тэмцээн болон шагнал гардуулах ёслол 08 дугаар сарын 19-ний өдөр Жинин хотын Багшийн Дээд сургуулийн Спортын ордонд болов.

Сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон аймаг хотын багуудыг эрэгтэй, эмэгтэй А, Б ангиллаар тус тус зохион байгуулсан бол эрэгтэй А багийн алтын төлөө Хөххотын баг болон Бугат хотын баг өрсөлдөж, Бугат хотын баг 106:64-ийн харьцаагаар ялалт байгуулсан байна. Хөххотын баг болон Улаанхад хотын баг тус тус хоёр, гуравдугаар байранд оржээ.

Хөххотын багийн тамирчин Цариун хурц шаламгай хөдөлгөөн, оновчтой бөмбөг дамжуулалт, хурдтай довтлолт зэргээрээ үзэгч түмний анхаарлыг татсан байна.



