solongonews
Хоол хүнсний соёлын наадам тун удахгүй болно
2017-08-30 17:19
Улаанцавын хоол хүнсний анхны соёлын наадам тун удахгүй болно.

Хятад, Орос, Монголын хоол хүнсний соёлын наадам болон Улаанцавын хоол хүнсний анхны соёлын наадам 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанцав хотод нээлтээ хийнэ.

Энэхүү наадам нь Улаанцав хотын хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах ур чадварыг танилцуулах, Улаанцав хотын брэндийн давуу тал болон соёлын давуу талыг харуулж, ядуурлаас ангижруулах, эдийн засгийн хөгжлийг дэмжиж, нэртэй хоол хүнс, нэр хүндтэй тогооч, нэртэй хоолны газар, нэртэй аж ахуйн нэгжүүдийг бий болгох талд зорилго тавьсан байна.

Наадмын үеэр Эко хүнсний найрлагын яармаг, Хоол хүнсний аж ахуйн нэгжүүдийн сурталчилгаа, Бизнесмен урих хэлэлцээрийн хурал, 2017 оны Хятадын Улаанцавын монгол хоолны соёлын дээд түвшний форум, Амтат хоол хүнсний гэрэл зургийн Ⅶ үзэсгэлэн, Монгол хоолны дайллагын үзүүлбэр, Дотоод гадаадын тогооч нарын ур чадварын үзүүлбэр зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах аж.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл