solongonews
Өвөр Монголын түүхэн дэх өнөөдөр
2017-06-25 22:10
Урaд ардын дуу 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хятадын хэмжээний биет бус соёлын өвийн нэрсэд бүртгүүлсэн байна.

Урaд ардын дуу нь Монгол үндэстний орон нутгийн ардын дуу болсны хувьд 200 гаруй жилийн түүхтэй болсон аж. Голдуу Өвөр Монголын Урaдын өмнөд хошуу, Урaдын дундад хошуу, Урaдын хойд хошуу болон Бугaт хотын баруун хэсгийн монгол үндэстний суурьшиж байгаа орон нутгаар голdуу дуулагддаг.

Урaд ардын дууг богино дуу, уртын дуу гэж хоёр хуваанa. Голдуу Урад ардын уртын дуугаар голлосон байдаг. Дууны ая нь хангинам яруу, сэтгэлгээ бялхам, айзам цохилго удаавтар, уянгалаг байдаг. Агуулга, дууны ая, хэв намбын талаар бусад Монгол ардын дуунаас ялгаатай бөгөөд эртний Урад ардын язгуур дууны онцгой хэв намбыг бүрэн бүтнээр нь хадгалж чадсанаараа онцлог юм. Өнөөдрийн ихээхэн дуулагдаж байгаа “Хун галуу” бол үүний доторх хамгийн алдартай дуу болно. Урад ардын уртын дуу (дуу шүлэг) найр хуримд ихээхэн дуулагддаг. Жишээлбэл, хурим найр, насны найр, баярын өдөр зэрэг найрын ширээн дээр ямар үед аль дууг дуулах нь бүр чанга журам горимтой байдаг байна.

Урад ардын дуу 2009 оны 6 дугаар сард ӨМӨЗО-ны биет бус соёлын өвөөр бүртгүүлсэн байна.

2011 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр Урад ардын дуу Хятадын хэмжээний биет бус соёлын өвийн өргөтгөсөн төрөл зүйлийн нэрсэд бүртгүүлсэн аж.

Урад ардын уртын дуу өнөөдөр болтол ардын амьдралд гүн уусаж, Урад ардын их бага найр хуримын ёс журам болон онцгой загвар болсон байна. Урад ардын язгуур дууг судалж, өвлөн залгамжлах нь Урад ардын түүх соёлыг шинжлэн судлахад тун чухал ач холбогдолтой юм.

Зохиогч: НАСАНБУЯН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл