
Улсын баярын 70 жилийн ойд оролцсон Өвөр Монголын цэцэгт тэрэгний Хөххот дахь үзэсгэлэн болон хүндэтгэлийн уулзалтыг ӨМӨЗО-ы Намын хорооны ухуулах хэлтэс энэ сарын 16-нд Өвөр Монголын үзэсгэлэнгийн ордонд зохион байгуулав.
Аравдугаар сарын 01-ний өдөр 25 сая ард түмний хүсэл мөрөөдөл, ерөөлийг тээсэн “Гэрэл цацарсан умард хил” цэцэгт тэрэг Тянь Ань Мэнь талбайгаар өнгөрч мэндчилгээ дэвшүүлсэн юм. Цэцэгт тэрэг нь давхиж буй монгол морины дүр төрхөөр монгол морины гайхамшгийг илэрхийлсэн бол номин ногоон суурь нь байгаль экологийн хөгжлийг харуулж, үндэстэн болон орон нутгийн онцлогийг бүрнээ төлөөлүүлсэн байна.
Хятад улс төдийгүй дэлхийн ард түмэнд шинэ цаг үеийн Өвөр Монгол шинэ дүр төрх, шинэ амжилтад хүрснийг харуулж, Үндэсний баярын үйлчилгээ болон ард түмний жагсаалын удирдах газар “Төгс үзэсгэлэн шагнал”-ыг хүртээжээ. Тус цэцэгт тэрэг Өвөр Монголын үзэсгэлэнгийн ордонд хоёр сарын хугацаатай олон нийтийн хүртээл болох юм.


