solongonews
Ли Жихэн, Бү Шяолинь ХIХ их хурлыг мэдээлж буй Өвөр Монголын сэтгүүлчидтэй уулзлаа
2017-10-23 23:04
Ли Жихэн, Бү Шяолинь ХIХ их хурлыг мэдээлж байгаа Өвөр Монголын сэтгүүлчидтэй уулзсан байна.

ХКН-ын Өвөр Монголын хорооны нарийн бичгийн дарга бөгөөд АТИХ-ын байнгын хорооны эрхлэгч Ли Жихэн ХКН-ын Өвөр Монголын хорооны орлогч нарийн бичгийн дарга бөгөөд ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь, ӨМӨЗО-ы намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жя, ӨМӨЗО-ы намын хорооны байнгын гишүүн, суртал ухуулгын албаны дарга Бай Юйган нар ХКН-ын ХIХ их хурлыг мэдээлж буй Өвөр Монголын Өдрийн Сонины Хороо, Өвөр Монголын Радио Телевиз Хорооны сэтгүүлчидтэй уулзсан байна.

Ли Жихэн сэтгүүлч бүртэй гар барин, халуун дотно ярилцаж, ХIХ их хурлыг мэдээлж байгаа байдалтай танилцан, хэдэн өдрийн турш хатуужилтай ажилласан тэдэнд талархал илэрхийлэн, эрч хүчтэй ажиллаж байгаа байдлыг нь сайшаан магтжээ.
Ли Жихэн хэлсэн үгэндээ, ХКН-ын ХIХ их хурал нь ХКН болон Хятад улсын түүхэн дэх агуу их ач холбогдолтой хурал юм. ХКН-ны ХIХ их хурын үзэл санааг хот суурин, хөдөө орон нутгийн бүх ард иргэдэд түгээн, үзэсгэлэнт Өвөр Монголыг бүтээн байгуулж, Хятад улсын мөрөөдлийг хамтдаа биелүүлэхэд хувь нэмэр үзүүлэх хэрэгтэй гэжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл