
Хятадын ГХ-ийн сайд Ван И, ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын Байнгын хорооны эрхлэгч Ли Жихэн нар илтгэл тавьжээ. ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн орлогч дарга, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяо Линь нар гадаадын элчин сайд нарын хамт
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдмууд, сахлаг ой шугуйд, хүн малын ундаа болсон тойром бүрд усууд, хүний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд...
“Нээлттэй Хятад: Үзэсгэлэнт Өвөр Монгол таван тивийн зочдоо хүндэтгэн урьж байна” сэдэвт Өвөр Монголыг дэлхий нийтэд сурталчлах үйл ажиллагаагаар үзэсгэлэнт сайхан Өвөр Монгол дэлхий дахины хараанд дэлгэгдлээ.
Тухайн өдрийн 14:30 цагийн үед БНХАУ-д суугаа 130 гаруй улсын элчин ба олон улсын зохион байгуулалтын төлөөлөгчид, Хятад улс, гадаадын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид уг танилцуулах үйл ажиллагаанд хүрэлцэн ирэв.
Улаан, ногоон, хөх, цагаан дөрвөн өнгөөр ялгарсан үзэсгэлэнгийн ордон гэрэл гэгээтэй Өвөр Монгол, Нээлттэй Өвөр Монгол, Өнгө үзэсгэлэнт Өвөр Монгол, Сүрлэг үзэсгэлэнт Өвөр Монгол гэх дөрвөн гол сэдэвт үзэсгэлэнгээрээ таван тивийн зочдод байгалийн, багтаамжтай, нээлттэй, шинэлэг Өвөр Монголыг дэлгэн үзүүлэв.
Хятад улсын үндэстний цөөнхийн хамгийн анхны өөртөө засах орон болсны хувьд Өвөр Монголын Өөртөө Засах Орон 70 жилийн турш Намын төв хорооны бат чанга удирдлага ба дотно халамж доор үндэстний ард түмэн хамтдаа нэгдэн дэвшиж, хамтдаа цэцэглэн хөгжсөн агуу их түүхт чанартай өөрчлөлт хөгжил нь хүмүүсийн анхаарлыг татсан байна.
"Өвөр Монгол салхины эрчим хүчээр гаргасан цахилгааны хэмжээгээр Хятад улсдаа тэргүүлж, хонины мах, үнээний сүү, ямааны ноолуурын бүтээгдэхүүний борлуулалтаараа Хятад улсад тэргүүлж байна" гэх хөтчийн танилцуулгыг сонссон хэн бүхэн Өвөр Монголын 70 жилийн гэрэл гэрээтэй үр дүнг бахдан гайхна. "Өвөр Монгол маш хурдтай хөгжиж байгаа” гэж Монгол Улсын сэтгүүлч А.Анхбаяр ярьж байв.
Олон улсын зочид төлөөлөгчид үзэсгэлэнт сайхан орны үүх түүх, зан заншил, идээ ундаа, эдлэл хэрэгсэл, хувцас чимэглэл зэргийг амтархан сонирхоно. Үүний дунд дээлээрээ гоёсон компанийн захирал тэргүүтэй хэдэн хүн олны харцыг булаалаа. “Би хуурч, морин хуур тоглох сонирхолтой. Энэ удаагийн үйл ажиллагаагаар өөрийн хийсэн морин хуураа таван тивийн гийчин зочиддоо таниулж, дэлхийд хандуулахыг зорьж байна” хэмээн Гариг морин хуурын үйлдвэрийн захирал Царс ярьж байлаа.
Үдээс хойш 16:50 цагт гол сэдэвт танилцуулгын үйл ажиллагаа нээгдэж, хөх танхимд тэрхэн агшинд нам гүм болж, хурсан бүхний анхаарал дэлгэцэд хандлаа.
Найман минутын сурталчилгааны богино бичлэг, сүрлэг сайхан байгалийн өнгө үзэмж, түүх соёл, үндэстний зан заншил соёл иргэншил, нийгмийн эв нэгдлийг харуулсан Хятад улсын умард нутгийн үзэсгэлэнт сайхан орон болсон Өвөр Монгол зочид гийчдээ баясгалаа.
ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын Байнгын хорооны эрхлэгч Ли Жихэн Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмнийг төлөөлж, олон улс орнуудаас Хятад улсад суугаа элчин нарт "Гадаадын олон төлөөлөгч Өвөр Монголд хүрэлцэн ирж, Өвөр Монголтой хамтдаа танилцан, Өвөр Монголд тохиох алтан боломжийг хамтдаа эдэлж, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх шинэ хуудсыг бичиглэе” гэж урилга гаргав.
“Найз нөхдөө Өвөр Монголд айлчилж, морь унан тал нутгаар аялж, уртын дууны аялгуунд үндэстний зан заншил соёл иргэншилтэй танилцахыг чин сэтгэлээсээ хүсэж байна” гэж ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолинь ppt хэлбэрээр Өвөр Монголын байгалийн өнгө үзэмж, үндэстний зан заншил, тал нутгийн соёл, экологи, нөөц баялгийн хүртээмж болон 70 жилийн турших хөгжлийн үр дүнг танилцуулсан байна.
Өнөөдрийн Өвөр Монгол Манжуур, Эрээн хотыг багтаасан 18 гадаад нээлтийн боомттой, Европ хүрэх галт тэрэгний 60 хувь нь Өвөр Монголын боомтуудаар өнгөрч байна. Ийнхүү байршил, зам тээврийн давуу тал, нөхцөл боломжтой Өвөр Монгол "Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт дахь чухал гүүр болсон байна. Өнөөдрийн Өвөр Монгол 160 улс болон нутаг оронтой эдийн засаг бизнес худалдааны хамтын ажиллагаа байгуулж, "Нэг бүс нэг зам" дагуух 11 улстай орон нутгийн хамтын ажиллагаа, харилцааг байгуулсан байна.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг ярилцлага өгч байгаа нь
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг: - Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нь Өвөр Монголыг дэлхий дахинд таниулж, Өвөр Монгол бусад улс оронтой дэлхийн хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийг бүтээж өгсөн чухал арга хэмжээ болно. Энэ нь Өвөр Монголын түүх соёлын дурсгалт зүйлсийг дэлхий нийтэд таниулахаас гадна гадаадын хөрөнгө оруулалтыг Өвөр Монголд татах чухал ач холбогдолтой юм гэв.
Өвөр Монгол "Хөх танхим”-ас гараагаа авч дэлхийтэй мөр зэрэгцэн урагшилна. Хөгжлийн алтан боломжийг хамтдаа эдэлж, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэнэ. Өвөр Монгол шинэ дүр төрхөөр дэлхийн эгнээнд жагсаж, илүү гэгээн саруул хөгжлийн орон зайд дэлхийн олон улс оронтой хамтдаа нээлттэй Хятадын Өвөр Монголын хуудсыг бичиглэж, шилдэг үр дүнгээрээ Намын XIX их хурлыг амжилттай хуралдуулж, ӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойгоо тэмдэглэх болно.
Өвөр Монголын үзэсгэлэнт байгалиас:








