Үүнд, Хятадын нийт 120 патентын баримт бичгийн үйлчилгээний цэгийг хамарсан бөгөөд Өвөр Монголын дөрвөн албан байгууллага энэ жагсаалтад жагсаагдсан байна. Үүнд, Өвөр Монголын Оюуны өмчийн эрхийн үйлчилгээний төв, Бугат хотын Ховор шорооны бүсийн оюуны өмчийн эрхийн товчооны Ховор шорооны оюуны өмчийн эрхийн мэдээллийн төв, Хөххотын Оюуны өмчийн эрхийн үйлчилгээний төв болон Өвөр Монголын Их Сургуулийн номын сан зэрэг болно. Ийнхүү Өвөр Монголын Хятад улсын хэмжээний патентын баримт бичгийн үйлчилгээний цэгийн шинэ түүхийг бичсэн байна.

Хятадын патентын баримт бичгийн үйлчилгээний цэг Хятадын патентын тухай мэдээллийг уламжлахад хэрэглэх ажлын системийн үндсэн зангилаа цэг, шинийг санаачлах үйлчилгээний хөдөлгүүр хүч болон эдийн засгийн хөгжлийн патентын баримт бичгийн дэмжлэгийн төв, патентын эрх ашгийн мэдээллийн лавлалтын төв болон оюуны өмчийн эрхийн олон нийтийн боловсролын төв болно.
Жагсаалтад хамрагдсан байгууллагууд нь заавал хоёр жилээс дээших патентын мэдээллийн үйлчилгээ, патентын мэдээллийн тухай сургалтын ажлын туршлагатай байх, патентын мэдээллийн нөөцийг боловсронгуй ашиглах хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан байна. Үүнээс гадна, патентын мэдээллийн нөөцийн менежментийн систем болон патентын мэдээллийн үйл ажиллагааны механизмыг бүтэн байгуулж тусгай ажилтан хуваарилан патентын мэдээллийн нөөцийг зохицуулахын улмаас мэргэжлийн, өндөр үр ашиг бүхий үйлчилгээ үзүүлж чадсан байх хэрэгтэй юм.
