Жао Жюнь соёлын наадам удахгүй нээлтээ хийнэ
2018-07-09 15:51
Жао Жюнь соёлын наадам 07 дугаар сарын 20-ны өдөр нээлтээ хийнэ.
XIX удаагийн Хятадын-Хөххот Жао Жюнь соёлын наадмын нээлтийн арга хэмжээ 07 дугаар сарын 20-ны өдөр болно.
XIX удаагийн Хятадын-Хөххот Жао Жюнь соёлын наадмын нээлтийн ёслол “Засгийн газар удирдамж, зах зээлийн үйл ажиллагаа, соёлоор иргэдэд үйлчлэх, инновацийг дэмжих, зохистой хөгжил, үндэсний эв нэгдэл” гол сэдвийн дор болно.
Энэ удаагийн соёлын наадмаар урлагийн тоглолт, кино үзүүлбэр, үзэсгэлэн форум, хүнсний үзэсгэлэн, спортын тэмцээн уралдаан зэрэг 20 гаруй төрлийн арга хэмжээг зохион байгуулах аж.
Жао Жюнь соёлын наадам нь 1999 оноос хойш 18 жил дараалан амжилттай зохион байгуулагдаж, үйл ажиллагаа нь жилээс жилд өргөн дэлгэр болж байна.
Найруулагч: С.Саранчимэг
Эх сурвалж : www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх
