solongonews
2017 оны Олон улсын морин уралдааны соёл жуулчлалын наадам
2017-07-07 17:17
Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойд зориулав.

        Энэ сарын 6-ны үдээс өмнө Өвөр Монголын Хорчин баруун гарын дунд хошууны Соёл, спорт, аялал жуулчлалын аж ахуйг хөгжүүлэн, Намын XIV удаагийн Их Хурлыг угтаж, Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэхийн тулд IV удаагийн Өвөр Монголын Олон Улсын морин уралдааны наадам ба Хорчин баруун гарын дунд хошууны “Нэг бүс нэг зам”-ын олон улсын морин уралдааны наадам эхэллээ.

Энэхүү соёлын наадамд Их Британи, Австрали, Шинэ Зеланд, Монгол, Орос, Тайланд зэрэг улс болон бусад орнуудаас уригдаж ирсэн зочид оролцов.

Хорчин баруун гарын дунд хошуу нь 9 удаагийн хурдан морины шагналт уралдаан зохион явуулсан түүхтэй. Энэ удаагийн уралдаан хамгийн урт, хамгийн том, хамгийн олон оролцогчтой наадам юм. Уралдааны шагналын мөнгө 2 сая юаньд, үүнд хурдан морины шагнал 600 мянган юаньд тус тус хүрчээ.  

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл