solongonews
Бү Шяолинь ӨМӨЗО-ы Засгийн газрын байнгын хорооны хурлыг даргалан хуралдуулав
2018-12-14 16:10
Бү Шяолинь ӨМӨЗО-ны Засгийн газрын байнгын хорооны хурлыг даргалан хуралдуулав.

ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны орлогч нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Бү Шяолинь 12 дугаар сарын 13-нд ӨМӨЗО-ы Засгийн газрын байнгын хорооны хурлыг даргалан хуралдуулав.
Бү Шяолинь: - Хөххот, Ордос, Бугат хотын бүтээн байгуулалт нь Хятад улсын орон нутгийн нэгдсэн хөгжлийн чухал стратеги юм. Холбогдох байгууллагууд “Хөххот, Бугат, Ордос хотын хөгжлийн төлөвлөлт”-ийг сайн хэрэгжүүлж, Хөххот, Бугат, Ордос хотын хөгжлийг Хятад улсын дунд болон баруун бүс нутгийн чухал хот болгох хэрэгтэй. ӨМӨЗО-ы холбогдох байгууллагууд хамтран ажиллаж, бүхий л ажил урагштай явагдахад баталгаа хангаж, Хөххот, Бугат, Ордос хотын хөгжлийг хамтран дэмжих хэрэгтэй гэж онцолжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл