solongonews
14 дэх удаагийн Спортын наадмын хүрээн дэх хөл бөмбөгийн тэмцээний шигшээ тэмцээн боллоо
2018-08-20 23:55
14 дэх удаагийн Спортын наадмын хүрээн дэх хөл бөмбөгийн тэмцээний шигшээ тэмцээн боллоо

ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн Спортын наадмын хүрээн дэх Хөл бөмбөгийн тэмцээний шигшээ тэмцээн болон шагнал гардуулах ёслол 08 дугаар сарын 20-ны өдөр Жинин хотын Багшийн Дээд сургуулийн Спортын ордонд болов.


Хөл бөмбөгийн тэмцээнд оролцсон аймаг хотын багуудыг эрэгтэй, эмэгтэй ангиллаар тус тус зохион байгуулсан бол эрэгтэй 12 баг, эмэгтэй 10 баг оролцжээ. Эрэгтэй багийн аваргын төлөө Шилийнхотын баг болон Хянган аймгийн баг өрсөлдөж, 90 минутын хугацаанд 0:0 харьцаагаар тэнцэж, 11-гийн цохилтоор Шилийнхотын баг 4:3 харьцаагаар ялалт байгуулж алтан медалийн эзэн болж, Хянган аймгийн баг, Хөлөнбуйр хотын баг хоёр, гуравдугаар байранд тус тус оржээ.


ӨМӨЗО сүүлийн жилүүдэд Тал нутгийн хөл бөмбөгийг хөгжүүлэх дурдлага гаргаснаас хойш сургуулийн хүрээний хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх ажил эрчимтэй явагдаж, сургуулийн хүрээний хөл бөмбөгийн спорт маш хурдтай хөгжсөн байна.

 

Найруулагч: О.МЭРГЭНБИЛИГ
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл