solongonews
Бү Шяолинь ийнхүү хэллээ
2019-01-26 17:44
Бү Шяолинь ийнхүү эллээ.

    Өнөөдөр буюу 01-р сарын 26-ны үдээс өмнө ӨМӨЗО-ы XIII удаагийн АТИХ-ын хоёрдугаар хурал Хөххотын Ардын хурлын ордонд нээлтээ хийлээ. ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь Ардын Засгийн газрын өмнөөс ажлын тайлан тавьсан байна.

1. Үзэсгэлэнт сайхан Өвөр Монгол бол бид бүхний мөрөөдөл. Бид үүний төлөө хамт хүчин зүтгэж, шаргуу ажиллах ёстой.

2. Иргэдийн илүү сайхан амьдрах хүсэл мөрөөдлийн төлөө бид үнэнч хичээнгүй хичээн зүтгэж, шаргуу ажиллах хэрэгтэй.

3. Бүх үндэстнүүдийг анар жимс мэт бүлгэмдэн нэгтгэж, эх орны хийл хязгаарыг сахин хамгаалж, илүү сайн сайхан амьдралыг хамтдаа бүтээн байгуулъя.

4. Хүндрэл бэрхшээлээс хойшлохгүй, хямралын дунд оршиж байхдаа ч аз завшаан, боломжуудыг бий болгох ёстой.

5. Бүх шатны Засгийн газар хэлсэн үгэндээ заавал хүрэх хэрэгтэй байж, найдвартай байдал, ажлын чадвараа дээшлүүлж, үнэнч шударга нийгмийг бүтээн байгуулахад хүчин зүтгэл үзүүлэх хэрэгтэй.

6. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хөгжилд саад учруулахыг эрс эсэргүүцэж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд шударга бус хандах явдлыг арилган, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ашиг олох мэдрэмжийг бий болгоно.

7.  Үндсэн шатанд, бодит байдалд гүнзгийрч, мөн иргэдэд хүрч, олон талын санал сануулгыг сонсож, иргэд юу бодож, юу хүсэж байгаа, бид иргэдэд туслахын төлөө юу хийх шаардлагатай түүнийг хийх болно.

 

Найруулагч: Б.АРИУХАН,УЛААНАА
Эх сурвалж : nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл