Ядуурлыг бууруулах 4 дэх өдөрлөгийг тохиолдуулан ӨМӨЗО-ы Ядуурлыг бууруулах алба 10 дугаар сарын 17-ны өдөр ӨМӨЗО-ы ядуурлыг бууруулах ажлын тухай танилцуулсан байна.
ӨМӨЗО-д нийт ядуу буурай 57 хошуу шянь байгаа бөгөөд үүнээс 31 нь Хятадын хэмжээний ядуу буурай хошуу шянь, 26 нь Өвөр Монголын хэмжээний ядуу буурай хошуу шянь болно. Улаанхад, Улаанцав, Тунляо, Хянган зэрэг аймаг хотын ядуу буурай хүн ам нь нийт ядуу буурай хүн амын 85.3 хувийг эзэлдэг байна.
Ийнхүү 2017 оноос ӨМӨЗО “Дөрвөн хэсэг 10 тэрбум юань” төслийг хэрэгжүүлж, дөрвөн түвшний санхүүжилтээс нийт 10 тэрбум юань санхүүжүүлэхээр болсон байна. Үүнээс зөвхөн Өвөр Монголын санхүүжилтээс 4.88 тэрбум юань санхүүжүүлсэн нь өнгөрсөн онд 1.88 тэрбум юань байсан бол 3 тэрбум юаниар нэмэгдсэн аж. Үүнээс гадна төрийн бодлого, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэг, аж үйлдвэрийн тал дээр дэмжих зэрэг бодит арга хэмжээгээр ядуурлыг бууруулах ажлын өнөөгийн байдлыг нарийн танилцуулжээ.
Уг хурлаар мөн 2019 он хүртэлх Өвөр Монголын хэмжээнд ядуу буурай 26 хошуу шянийг ядуурлаас ангижруулах бөгөөд 200 мянган аядуу буурай хүн амыг ядуугаас ангижруулахаар зарласан байна.
