solongonews
Рашаан нутаг ядуурлаас ангижруулах ажлыг үр дүнтэй хийж байна
2018-05-31 20:49
ӨМӨЗО-ы Рашаан хотын Мин Шүйхэ сууринд Ши Күө тосгон, Мэлхийн залга тосгон, Мин Шүйхэ гэх гурван тосгон бий.

Ли Хүйшинь дарга ядуурлаас ангижруулах ажлыг үр дүнтэй хийж байна

Их Хянган давааны өмнө хормойд байрлах Ши Кэө тосгонд дарга Ли Хүйшинь 05-р сарын 16-ны өдөр хүрч улаан мөөгний ургалттай танилцлаа.

- Энд улаан мөөг тарихад давуу талтай. Улирал бүр 5-6 удаа түүдэг. Улаан мөөг шим тэжээлтэй төдийгүй их амттай, борлуулалт сайтай байдаг гэж Ли Хүйшинь тосгоны улаан мөөг тарьж ядуурлаас ангижрах ажлын талаар танилцуулж байв. Тэрээр өнгөрсөн жил 7 га талбай мөөг тарьж, энэ жил 20 га талбай тарьсан байна.

- Тосгонд ирж ажилласнаас хойш ажил ихтэй. Шөнийн 00:00 цагаас өмнө амарч үзээгүй. Ядуурлаас ангижруулах ажлыг үр дүнтэй хийх нь чухал. Хөдөө орон нутгийн намын зохион байгуулалтын ажлыг илүү сайн хийнэ гэж Ли Хүйшинь ярьж байв.

Ли Хүйшинь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Төвийн зохион байгуулалтын газраас томилогдсон 2-р багийн ядуу буурай хөдөө орон нутагт суух “Нэгдүгээр дарга”-ын нэг болно. Тэр Хятадын соёл ба аялал жуулчлалын яамнаас томилолтоор ӨМӨЗО-ы Рашаан хотод хүрч, Рашаан хотын ядуурлаас ангижруулах албаны орлогч даргаар ажиллаж, мөн Ши Кэө тосгонд суугаа “Нэгдүгээр дарга”-ын тушаалыг үүрэглэжээ.

Ли Хүйшинь:

- Ши Кэө тосгон Рашаан хотын өмнө үзүүрт байрладаг. Хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар тус тосгон мөн сайн хөгжөөгүй байна. Одоогийн ядуурлаас ангижруулах ажлын гол аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, тосгоны ард түмнээ уриалах шаардлагатай гэлээ.

- “Удаан ургуулж, сайн арчлах” хэмээн Ли Хүйшинь дарга дурдан гаргасан юм. Дээд шатнаас ирсэн даргын үзэл бодол ч биднээс өөр. Ядуурлаас ангижруулах ажилд бидэнд тусалдаг. Мөн хөгжлийн үзэл ойлголтын талаар ч биднийг удирддаг.

Ядуурлаас ангижруулах ажил маань амжилттай сайн болоосой гэж хүсэж байна хэмээн Мин Шүйхэ суурингийн дарга Ли Хүйшинь ярив.

- “Удаан ургуулж, сайн арчлах” гэдэг маань ургалтын цагийг уртасгаж, чанарыг батална. Борлуулалт сайтай бүтээгдэхүүн болгохыг хэлж байгаа юм.

Ли Хүйшиний энэхүү санал нь олон хүнд мэдрэгдэж, чанар сайтай ногоо, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь борлуулалт сайтай байхын дээр зах зээлд өрсөлдөж чадна хэмээн найдаж байна.

Бээжин хотоос Өвөр Монголыг дэмжих “Удаан ургуулж, сайн арчлах” экологийн мал аж ахуйн тариалангийн аж үйлдвэрлэлээр ядуурлаас ангижруулах хүрээлэнг байгуулжээ. “Удаан ургуулж, сайн арчилна” нь Рашаан хотын урт хугацаагаар хэрэгжүүлэх стратегийн төлөвлөгөө болжээ.

Ариун дарга ядуурлаас ангижруулах ажлыг үр дүнтэй хийж байна

Мин Шүйхэ тосгонд суугаа нэгдүгээр дарга Ариун олон олон ардад туслан дэмжсэнээр ард иргэд түүнд их баярладаг байна.

Мин Шүйхэ тосгонд суугаа нэгдүгээр даргын тушаалд гарахаас өмнө Ариун Мин Шүйхэ суурингийн намын хорооны зохион байгуулах гишүүн, эмэгтэйчүүдийн холбооны даргаар ажиллаж байжээ. Тэрээр шинэ ажлын байранд гарснаас хойш түүний үүрэг хариуцлага илүү хүнд санагджээ. Иргэдийн байранд тог тасрах, зээл авах, хүүхдээ цэцэрлэгт хүргэх гэх мэт жижиг сажиг ажлууд ар араасаа гарсаар байдаг.

- Бид Ариунд маш их баярладаг. Их нинжин сэтгэлтэй, үнэн сэтгэлээсээ бидэнд тусалдаг хэмээн тосгоны иргэд ярьж байлаа.

Иргэд түүнийг дарга гэж дууддаггүй. Харин Ариун дүү гэж ойр дотно байдлаар дууддаг.

Өнгөрсөн жилээс эхлэн Рашаан хот ядуурлаас ангижруулах “Эхлээд бүтээн байгуулж, дараа нь зээл өгөх, бүтээн байгуулалт хийсэн хүнийг урамшуулах” арга хэлбэрийг хэрэгжүүлжээ. Хүмүүс өөрийн сайн дураараа ажил үйлс эрхлэх итгэл зоригийг олгожээ. Мин Шүйхэ тосгонд 104 өрх бүртгүүлээд 3.12 сая юанийг түшиглэн ажил үйлсээ босгож байна.

Мэлхийн залга тосгон ядуурлаас ангижруулах ажлыг үр дүнтэй хийж байна

Жэн Вэйсэ Рашаан хотын Засгийн газрын албанаас Мэлхийн залга тосгонд ирж нэгдүгээр даргын ажлыг үүрчээ. Тус тосгон ой шугуйн ажилтан ихтэй, явуулын хүн, ядуу өрх мөн олонтой байсан нь түүнд их хэцүү санагджээ.

- Сарын өмнө энд ирж ажилласан. Тус тосгоны ой жимсийг боловсруулах үйлдвэрийн өмчлөлийг тодорхой болгож, тосгоны хамтын эдийн засгийг сайжруулан, баяжих замаар замнажээ. Энэ хугацаанд ШТС-тай хамтын ажиллагаа байгуулсан байна. Ард иргэдийн сэтгэл хүчийг нэгтгэн ядуурлаас ангижруулах ажлыг сайн хийнэ хэмээн Жэн Вэйсэ ярилаа.

Зохиогч: Хэшигбуян, Нарантуяа
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл