solongonews
Эрээн боомтын Хятад, Монголын аралжааны ерөнхий хэмжээ 70 хувийг эзэлжээ
2017-04-27 16:10
Эрээн боомтын Хятад, Монголын аралжааны ерөнхий хэмжээ 70 хувийг эзэлжээ.

Эрээн боомт нь “Нэг бүс нэг зам”-ын чухал цэг бөгөөд Монгол Улстай хил нийлж байгаа ашигтай газрын байршлаараа Хятад, Монгол хоёр улсын худалдаа наймаа эрхлэгчдийн гүүр буюу тавцан болсон байна.

Сүүлийн өдрүүдэд Эрээн боомт нь хөрш улсын 100-аад иргэнийг угтан авлаа. Тэд амралтын өдрүүдийг ашиглан III удаагийн Эрэн хот-Замын-Үүдийн иргэдийн спортын үйл ажиллагаанд оролцсон байна. Монгол Улсын Замын-Үүдийн нэгдүгээр дунд сургуулийн багш энэ удаа 90 сурагчийн хамт Эрээн хотод ирж тус үйл ажиллагаанд оролцсон байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын 2000 гаруй иргэд Эрээн хотноо ирж хөл бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг зэрэг олон төрлийн уралдаан тэмцээнд оролцсоноор хоёр улсын нөхөрлөлийг зузаатган, бүхий л салбарын солилцоо хамтын ажиллагааг ахиулсан байна.

Эрээн боомтоор жил бүр 2 сая гаруй худалдаачид зорчдог. Үүнд, Монгол Улсын бизнесийн визээр 5000-10000 хүн зорчсон бөгөөд 3000 Монголын сурагчид Эрээн хотод ирж хятад хэл сурсан байна. Одоогоор Эрээн боомтоор нэвтэрсэн худалдаачдын дотор Монгол, Хятадын арилжаа худалдааны ерөнхий хэмжээ нь 70 хувийг эзэллээ.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл