solongonews
Эрээн хотын эмнэлгийн гемодиализын өрөө албан ёсоор ашиглалтад орлоо
2019-04-30 20:59
Эрээн хотын эмнэлгийн гемодиализын өрөө албан ёсоор ашиглалтад орлоо.

Дөрөвдүгээр сарын 19-нд анхан шатны бэлтгэл ажил дууссаны дараа Эрээн хотын анхдагч гемодиализын өрөө хотын эмнэлэгт албан ёсоор ашиглалтад оров. Үүний дараа Эрээн хотын  өвчтөн бусад газар орноор явж, урт хугацааны эмчилгээнд орох шаардлагагүй болж, Эрээн хотдоо өндөр чанартай эмнэлгийн үйлчилгээ авах боллоо.

Гемодиализын өрөө албан ёсоор ашиглалтад орсноор хүнд өвчнөөс шуурхай аврахад чухал баталгааг хангаж, шээсний замын эмгэгтэй өвчтөнд амь насны гэрэл гэгээг бэлэглэсэн юм. Гемодиализын өрөө нь гемодиализын тусламжаар өвчний улмаас болсон бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдах, эсвэл цочмог бөөрний дутагдалтай өвчтөнийг эмчлэх газар болно. Гемодиализ эмчилгээ нь биеийн хорт бодисыг шүүж, биеэс зайлуулан, электролитын болон хүчиллэг суурь тэнцвэргүй байдлыг тэгшилж, бөөрний үйл ажиллагааг хэсэгчлэн буюу бүрэн нөхөн сэргээдэг.

Хотын эмнэлгийн гемодиализын өрөөд улсын стандартад нийцсэн цус цэвэршүүлэх орон зай хангаж, эрүүл ахуй орчин болон халдвар хяналтын зарчмыг чанд мөрдөн, зургаан диализын ор, туслах үйл ажиллагааны газар, усны газар тоноглогдон, гадаадын дэвшилтэт тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн байна. Диализын машин (DBB-27C) тавыг, цусны шүүлтүүр (BDD-07) нэг, ус цэвэршүүлэх нэг машинтай. Одоогийн байдлаар мэргэжлийн эмч 2, мэргэжлийн сувилагч 3,  урт хугацаагаар Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа эмнэлгийн гемодиализын тасгийн эмчийг урин ажиллуулж байгаа аж.

Гол нь бөөрний хурц дутагдал, бөөрний архаг дутагдал, эмийн хордлого, гиперкалиеми, уушгины хаван, бодисын солилцооны хордлого, хүнд өвчин эмгэгийг эмчилнэ.

Эмнэлгийн гемодиализын өрөөг албан ёсоор ашигласан нь хотын эмнэлэг  гемодиализын технологийг биеэ даан явуулах чадвартай болсон ба эмнэлэгийн төрөл бүрийн салбарын бүтээн байгуулалт илүү төгс төгөлдөр болж, хотын эмнэлэгт гемодиализын дутагдаж байсан асуудлыг шийдсэн байна. Үүний зэрэгцээ хотын болон ойр орчмын нутаг орны бөөрний өвчтэй өвчтөнүүдийн асуудлыг шийдэхэд үр дүнгээ өгөх юм.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл