
Хятадын анхны говийн тэмээний урлагийн музей 6 дугаар сарын 21-ний өдөр Баяннуур хотын Урадын хойд хошуунд байгуулагдажээ. Шавар баримал модон сийлмэл гар бүтээлээр монголчуудын говийн тэмээний түүхийг хамгаалах ба уламжлах зорилготой үйл ажиллагаагаа явуулах аж.
Говийн тэмээ Хятадын хойд хил дагуух уулын ар буюу Өвөр Монголын Урадын хойд хошууны говь элсээр амьдардаг ховор тохиох тэмээний төрөл. Сүүлийн жилүүдэд Урадын хойд хошуу говийн тэмээний нийгэмлэг, хоршоо зэрэг загвараар тэмээг өсгөснөөр тэмээний тоо 2002 онд 4000 байсан бол одоо 50 мянга болж өссөн байна.
Тус урлагийн музей нь Урадын хойд хошууны спортын паркад байрладаг. Хошууны Засгийн газрын 2 сая юанийн хөрөнгө оруулалтаар баригдаж нийт талбай 500 квадрат метрт хүрдэг байна. Музейн үзэсгэлэн 5 хэсгээс бүрдсэн ба Хятадын биет бус соёлын өвийн төлөөлөгч Эрдэнийн шавар баримлын чимэглэл бүтээлийг дэлгэн харуулж тэмээнд хайртай монгол хүний сэтгэлийг илэрхийлсэн байв.
