Энэ жил 90.85 мянган иргэнийг ядуурлаас ангижруулна
2019-03-05 17:10
Өвөр Монгол энэ жил 90.85 мянган иргэнийг ядуурлаас ангижруулна.
2019 онд Өвөр Монгол хөдөө аж ахуйг хөгжүүлж, ард иргэдийг ядуурлаас ангижруулах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Энэ жил Өвөр Монгол ядуу буурай хошуу шяньд 10 тэрбум юанийн хөрөнгө оруулан, 90.85 мянган иргэнийг ядуурлаас ангижруулах болно.
Мал аж ахуй, тариалангийн салбарт үйлчлэх төрөл бүрийн төслийн мөнгийг ядуу буурай орон нутагт оруулан, ядуу буурай суурин бүрд дунджаар нэг төрлийн тэжээн үржүүлэх аж үйлдвэрийг хөгжүүлнэ. Гурван хүнээс бүрдсэн баг мэргэжилтнийг ядуу буурай сууринд ажиллуулж зааж удирдуулна. Хонь үхрийн мах, эрдэнэ шиш зэрэг онцгой аж үйлдвэрийг хөгжүүлэн, түүнд зориулсан сургалт зохион байгуулна.
Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
