Дэлхийн ном унших өдөр буюу 04 дүгээр сарын 21-нд Өвөр Монголын Ардын хэвлэлийн хороо, Өвөр Монголын Багшийн их сургуулийн сонин мэдээллийн дээд сургууль хамтран “Миний монгол ном-монгол оюутнууд хийгээд монгол ном” оюутнуудад ном танилцуулах үйл ажиллага зохион байгуулав.

Оюутан залуусын ном унших урам сонирхлыг хөгжөөж, мэдлэг оюуныг нь дээшлүүлэх зорилгоор Өвөр Монголын Ардын хэвлэлийн хорооноос “Тунгалаг тамир”, “Монголын нууц товчоо” ( Хүүхэд, залуучуудын хэвлэл),“Арж борж хаан” зэрэг 50 төрлийн номыг монгол оюутнууддаа танилцуулсан юм. Түүнчлэн Өвөр Монголын Багшийн их сургуульд эдгээр танилцуулсан 50 төрлийн номноос төрөл бүрээс 20 дэвтрийг сонгон хагас үнийн хямдралтай борлуулах үйл ажиллага явагдуулсан байна.
Өвөр Монголын Ардын хэвлэлийн хорооны Монгол ном найруулах хэлтсийн эрхлэгч Гүй Рун сурвалжилага өгөхдөө:
- Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын Ардын хэвлэлийн хороо Өвөр Монголын их сургууль, Хөххот үндэстний дээд сургууль зэрэг их, дээд сургуулийн хүрээнд хүрч оюутнуудад ном танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулж байсан юм. Бид оюутнуудад ном танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулахаар дамжуулан нэн олон хүмүүсийн ном унших идэвх, урмыг хөгжөөж нийгэм нийтэд ном унших сайн сайхан уур амьсгалыг бий болгохыг зорьдог юм. Одоогоор монгол номын найруулж хэвлүүлэх ажил их эрчимтэй явагдаж байгаа бөгөөд зах зээл сайтай байгаа юм, Ийм сайхан нөхцөл тохиолд бид илүү олон хүмүүсийг ном уншиж мэдлэг оюунаа дээшлүүлэхийг хүсэж байна гэж ярьлаа.
