
Өглөөний 05:00 цаг. Залсан нүүр гараа угаагаад спортын талбайн гүйлтийн замаар 10 тойрог гүйж спортын дасгалуудаа ар араас нь хийсээр нэг л мэдэхэд 22:00 цаг болсон байна. Түүний нэг өдөр ийм л энгийн бөгөөд ийм л онцгой.
Залсан жүдо бөх барилддаг. Сургагч багшийн хатуу сургалт, чанга боловсрол, шаргуу хичээл зүтгэл нь түүнийг гомдоосонгүй. Өнгөрсөн жилийн 6 сараас одоог хүртэл жил гаруйн хугацаанд Хятадын улсын зэрэглэлийн уралдаан тэмцээнээс нийт таван алтан медаль авсан нь жүдо бөхийн тавцан дахь бас нэгэн гайхамшиг юм.

24 настай залуу тамирчин Залсан Өвөр Монголын Улаанхад хотын Ар хорчин хошууны Балчрууд сум нутагтай. Одоо Өвөр Монголын Хүнд, хөнгөн спортын хамааралтын төвийн жүдо бөхийн тамирчин. Бага наснаасаа бөх барилдах сонирхолтой бөгөөд жүдо бөхийн тамирчин болох мөрөөдөлтэй байсан гэнэ. Тэрээр 2009 онд Улаанхад хотын спортын сургуульд орж байсан нь жүдо бөхийн тамирчин болох анхны алхам байв. Түүгээр хоёр жилд нэг удаа зохиогддог өсвөр насны жүдо бөхийн тэмцээнд түрүүлж өнгөрсөн бөгөөд дөрвөн жилд нэг удаа болдог Өвөр Монгол орны спортын жүдао бөхийн 81 килограммын тэмцээнд түрүүлсэн байдаг. 2012 онд Өвөр Монголын жүдо бөхийн сургалтад элсэн орж, сорио боловсрол, мэргэжил хийц, хүч чадлын талаар өөрийгөө маш чанга шаарддаг байв.
- Залсан бол үг дуу цөөн, даруу тамирчин. Угсраа мэргэжлийг сайн хийдэг. Боловсрол сорио сайн болохоор сүлийн хоёр жилд түүний жүдо бөхийн мэргэжил их дээшилсэн байна. Сайн байна гэж Өвөр Монголын эрэгтэй жүдо бөхийн боловсролын сургагч багш Дүүрэнхэшиг ярьж байлаа.
Хатуу багшаас сайн шавь гарна гэдэгчлэн Залсангийн бөхийн мэргэжил өдрөөс өдөрт сайжран удаа бүрийн уралдаан тэмцээнд өндөр дүн авдаг болжээ. 2015 онд болсон Азийн жүдо бөхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, Хятад улсын нэгдүгээр удаагийн өсвөр насны спортын тэмцээн, Гуанжүө мужид болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд 81 килограммын тэмцээнд, Хятад улсын жүдо бөхийн манлай шалгаруулах тэмцээн зэрэг маш олон уралдаан тэмцээнд алтан медаль хүртэн эх нутаг элгэн түмэндээ яруу алдар авчирсан байна. Залсан:
- Би сургагч, багш нараа маш их хүндэтгэдэг. Багшийн маань хатуу чанга сургалт, урамшуулалт зоригжуулал байгаагүй бол миний өнөөдрийн амжилт байхгүй. Сургагч нартаа маш их баярлалаа гэж хэлсэн юм.
