40 тохой урттай 54 чингэлэг чирсэн Хятад, Европ, Оросын анх удаагийн үлгэр жишээ үзүүлэх галт тэрэг Манжуур өртөөнөөс замдаа гарчээ. Тус галт тэрэг нэвтэрсэн нь “Хятад, Орсын төмөр замын зүүн хэсгийн улсуудын хооронд нэвтрэх төмөр зам” албан ёсоор нэвтэрснийг харуулсан байна. Галт тэрэг ар байгалиар дайран өнгөрч Оросын Сибирийн том төмөр замд орж, Орос, Украйнаар дамжин тээвэрлэсэн бараа нь голдуу нэмэлт өндөр өртөгтэй электрон тоногоор голлосон, Хятадын бүх галт тэрэгний өртөөнөөс ирж, тархаж байгаа орон нь өргөн уудам юм.
Одоогоор Манжуур, Эрээн боомтоор нэвтрэн өнгөрч, Европ тивд хүрч байгаа туршилтын нийт 31 галт тэрэг бий. Тус галт тэрэг хамгийн холдоо Орос, Герман, Полланд зэрэг улс, хотуудад хүрч, хил алслан нэвтэрч байна. Улмаар өдөр ирэх тусам олширч, хамрах цар хүрээ нь тасралтгүй өргөжиж байна. Өвөр Монгол орон нэгэнт Хятад, Европын үлгэр жишээ болсон галт тэрэг хилээр орж ирэх гол орон болсон байна.
Өвөр Монгол орон зүүн болон баруун хойд орон, мөн умард орныг сундалж, Орос, Монгол Улстай холбогдон дотооддоо найман муж, оронтой хөршилдөг. Хятадын умард дахь нээлт хийх түүчээ орон ба Торгон замын аж ахуйн бүсийн Орос, Монгол, Европтой нэвтрэх чухал орон болсон байна. “Арилжаа худалдааны зам” байсныг аж үйлдвэрлэл болон хүн ам төвлөрсөн “Эдийн засгийн бүс” болгоход чухал нөлөө үзүүлж, “Нэг бүс нэг зам”-ын төлөвлөлтийг баяжуулахад чухал ач холбогдолтой.
