solongonews
ӨМӨЗО-ы боловсролын салбарын хөгжлийн хэвлэлийн бага хурал боллоо
2018-12-14 17:31
Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойд зориулан ӨМӨЗО-ы боловсролын салбарын хөгжлийн хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.

Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэх ӨМӨЗО-ы боловсролын салбарын хөгжлийн хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 12-р сарын 14-ний өдөр Хөххотод боллоо.

ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Ай Лихуа ӨМӨЗО-ы өөрчлөлт нээлтийн 40 жилийн хугацаанд дахь боловсролын салбарын хөгжил болон тогтоосон амжилтуудыг нарийн танилцууллаа.

Өнөөдрийг болтол ӨМӨЗО-д нийт 7733 сургууль байгуулагдаж, бүх түвшний нийт 3.853 сая сурагчтай болж, 384 мянган багш ажилтантай болжээ. 40 жилийн хугацаанд ӨМӨЗО "Сургуульд сурахад хүнд" байсан бол "Сургуульд суралцахад амар", "Сургалт сайтай, сайхан сургуульд суралцах болсон” түүхэн үсрэлтийг биелүүлсэн байна.

Үүний зэрэгцээ Өвөр Монгол үндэсний стратегийн дагуу ажиллаж, "Бүс ба зам" санаачилгын гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэн хөгжүүлж, ОХУ болон Монгол Улстай хамтран ажиллах талыг голлон соёл боловсрол, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоог дэмжих ажлыг идэвхтэй зохион байгуулсан байна.

ОХУ-ын их сургуулиудтай хамтран Күнзийн хоёр институт байгуулсан бол Монгол Улсад Күнзийн нэг танхим байгуулсан байна.

Мөн оюутан хүмүүжүүлэх талд 40 жилийн хугацаанд ӨМӨЗО нийт 2 сая гаруй оюутанд дээд боловсрол хүртээжээ. Ажил олголтод анхаарч ажилласнаар 2018 оны эхний ээлжийн ажил олголтын хэмжээ 88.2 хувьд хүрсэн тухай ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Ай Лихуа танилцуулга хийсэн байна.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл