Хөххотын хурдны зам дагуух иргэдийн зорчих шаардлагыг хангаж, түгжрэлийг багасгахын тулс Хөххот 05 сарын 09-ний өдрөөс эхлэн хурдны замын автобусны 3, 4-р зам шугамыг ашиглалтад оруулж, 1, 2-р шугамын автобусны зам шугамд зохицуулалт хийхээр болсон байна.
Хурдны замын 3-р автобусны шугам нь Шиньхуа баруун гудамж зогсоолоос Гуанмин гудамж зогсоол хүрнэ. 4-р автобусны шугам нь Гуанмин гудамж зогсоолоос Шиньхуа баруун гудамж зогсоол хүртэл зорчих болно. Үүнээс гадна уулын 1,2-р автобусны зам шугамд зохицуулалт хийсэн бөгөөд шинээр 20 автобус машин нэмж ажиллуулахаар тогтсон аж. Автобусны ажиллах цаг хувирахгүй,мөн өглөөний 6 цаг 30 минутаас оройн 19 цаг хүртэл ажиллах болно.
