ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн Спортын наадмын хүрээн дэх Чөлөөт бөхийн тэмцээний шигшээ тэмцээн болон шагнал гардуулах ёслол 08-р сарын 21-ний өдөр Улаанцав хотын Спортын ордонд боллоо.

Энэ өдрийн тэмцээнд эрэгтэй B хэсгийн 12 төрөлд өрсөлдсөн бол Шилийнхотын баг гурван алт, хоёр хүрэл медаль хүртсэн нь олны анхаарлыг татаж байлаа.
Сүүлийн жилүүдэд Шилийнхотын баг нь тамирчдаа Монгол Улс, ОХУ зэрэг чөлөөт бөхийн амжилт өндөр оронд дасгал сургуулилт хийлгэхээс гадна Монгол Улсын тамирчдыг урьж хамтарсан дасгал сургуулилт хийдэг болсноор Шилийнхотын багийн мэх, техник нь маш ихээр дээшилсэн байна.

- Манай тамирчид өвөл зуны амралтаараа Монгол Улсад очиж, дэлхийн чөлөөт бөхийн тавцанд өндөр амжилт гаргасан Монгол Улсын тамирчидтай дасгал сургуулилт хийснээр туршлага хуримтлуулж, сурсан мэхээ бататгахад маш их тус болдог хэмээн Шилийнхотын багийн дасгалжуулагч Бөхбилэг бидэнд ярьж байлаа.
Хятад Улсын таван орноор арав гаруй жил дасгалжуулагчийн ажил хийж явсан Монгол Улсын дасгалжуулагч н.Насанжаргал гуай Өвөр Монголын чөлөөт бөхийн тамирчдад өндөр үнэлгээ өгч байсан юм.

