
“Хятад улсын тэмээн нутаг” гэх сайхан алдартай амгалан цэнхэр Алшаа нутгийн тансаг говьд тэмээний тэмцээний нийгэмлэг болон Алшаа Зүүн хошууны тэмээний нийгэмлэг хамтран зохион байгуулсан 2019 оны тэмээн соёлын наадам Алшаа Зүүн хошууны Баянхот сууринд нээлтээ хийжээ.
Наадмын нээлтийн ёслол дээр 5 хүнд орны зэрэглэлийн тэргүүн уяач цол, 7 хүнд аймгийн зэрэглэлийн алдарт уяач цол, 4 хүнд хошууны зэрэглэлийн содон уяач цолыг тус тус олгож, тэмээчдийн хийморь жавхааг бадрааж, наадмын ариун галыг асаан, хол ойроос хүрэлцэн ирсэн наадамчин олноо баясгалаа.
Энэ удаагийн наадмыг Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэж, Хятад улсын “Тэмээн нутаг”-ийн сүлдийг өндөрт өргөн, тэмээн соёлоо хөгжүүлэн бадруулахад гол зорилгоо болгож, өнгө тэнцсэн намрын элбэг хураалтаа тэмдэглэж, атан тэмээнийхээ шандсыг шалгаж, хол ойрын уяачид тамирчдаа урамшуулан харилцан суралцан туршлага солилцох үүднээс зохион байгуулсан байна.



