solongonews
“Ногоон бүч”-ийн үйл ажиллагаа энэ жил ч үргэлжлэн зохиогдоно
2018-06-06 11:56
2018 оны Хятадын улсын их дээд сургуульд элсэх шалгалт маргааш буюу 06 дугаар сарын 07-ний өдөр болно.

Энэ жил Хөххотод нийт 20 шалгалтын чиг, 654 шалгалтын талбайг гаргажээ. Хотын төмөр замын 1-р ба 2-р шугамын барилга ид явагдаж байгаа энэ үед Хөххотын хэсэг замыг сайжруулах ажил ч мөн ид явагдаж байгаа. Иймээс Хөххотын цагдаагийн газрын замын хөдөлгөөний салбар анги нь олон арга хэмжээ авч эртнээс зохицуулалт хийснээс шалгалтын хугацааны замын аюулгүй байдал, шалгуулагчийг тосож хүргэх машин саадгүй түгжрэлгүй байх талыг баталгаажуулсан байна.

Замын хөдөлгөөний зохицуулалтын газраас, “Ногоон бүч”-ийн үйл ажиллагааг энэ жил үргэлжлүүлэн зохиож, ногоон бүчээр шалгуулагчийн машины онц тэмдэг болгон хэрэглэхээр болжээ. Эцэг эхчүүд буюу шалгуулагч хотын шалгалтын талбайн ойролцоох замын хөдөлгөөний цагдаагийн харуулын газар, 60 Өвөр Монгол банкны сүлжээн цэг, Өвөр Монголын зам харилцааны радио ба Хөххотын зам харилцааны радио зэрэг газраас ногоон бүч авч болох аж. Шалгалтын хугацаанд Өвөр Монголын зам харилцааны радио, Хөххотын зам харилцааны радио зэрэг байгууллагын хайр халамжийн баг нь шалгалтад оролцогчийн эцэг эх болон шалгуулагчийг үнэ төлбөргүй тосож хүргэх үйлчилгээ үзүүлэх болно.

Шалгалтын хугацаанд шалгалтын чигийн эргэн тойрны замын хөдөлгөөний аюулгүй байдлыг баталгаажуулах үүднээс Хөххотын замын хөдөлгөөний зохицуулалтын салбар нь ажлын арга барилаа хэмжээгээ шинэчилж, хүч нэмэгдүүлэн ажиллаж, замын хөдөлгөөний зохицуулалтын дүрэм тогтоолыг чанга хэрэгжүүлж байна. Хотын шалгалтын чиг цөөн, шалгалтын талбай төвлөрснөөс шалгалтын хугацаанд шалгуулагч бусад машин өөр замаар явна. Шалгалтын чигийн үүдэн дэх 100 метрийн дотор шалгуулагчийг тосож хүргэх машинаас бусад машин зогсоохгүй. Шалгуулагчид яаралтай учир тохиолдвол жижүүрлэж байгаа цагдаагаас тусламж хүсэж болох бөгөөд цагдаа нар идэвхтэй тусламж үзүүлэх болно.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл