
Яармаг нь соёлын аж үйлдвэрийн солилцоо, хамтын ажиллагааны тавцанг бүтээхээр зорилго болгож, арга хэмжээний хүрээнд соёлын аж үйлдвэрийн үзэсгэлэн, худалдаа, солилцоо, шинэчлэл, хөрөнгө оруулалт, төслийн танилцуулга зэрэг агуулгаар явагдан Өвөр Монголын соёлын аж үйлдвэрийн хурдтай, эрүүл хөгжлийг дэмжихийг зорьсон байна.
Өвөр Монголын II удаагийн Соёлын аж үйлдвэрийн яармагийн арга хэмжээний үеэр мөн соёлын аж үйлдвэрийн ерөнхий ордон, соёл, аялал жуулчлалыг уялдуулсан ордон, “Нэг бүс нэг зам” олон улсын ордон, уран зураг, гар урлалын ордон, шинжлэх ухаан, техникийн ордон, соёлын хэрэглээний ордон, орчин үеийн соёлын ордон зэрэг долоон гол сэдэвт ордонг нээж, улаан, улбар шар, шар, ногоон, хөх, цэнхэр, ягаан өнгөөр тус тус адил бус соёлын онцлогийг урлагаар тодруулж, Өвөр Монголын соёлын аж үйлдвэрийн зохицонгуй, нээлттэй хөгжлийн үзэл баримтлалыг харуулсан байна.
Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын Намын хороо, Засгийн газар соёлын аж үйлдвэрийн хөгжлийг онцлон анхаарах болсон бол “12-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд Өвөр Монгол орны соёлын аж үйлдвэрийн өсөлтийн өртөг жил дунджаар 22 хувийн хурдтай нэмэгдэн 2016 он болоход 52,55 тэрбум юанд хүрсэн байна.
