
Хятадын залуучуудын холбооны урилгаар Казахстан, Киргизстан, Орос, Тажикстан, Узбекистан, Беларусь, Түркменстан зэрэг 7 улсын залуучуудын төлөөлөгчид болон торгоны замын залуучуудын холбооны 50 хүний бүрэлдэхүүнтэй “Мөрөөдөл биелэх торгоны зам” Ази-Европын залуучуудын төлөөлөгчдийн баг 4 дүгээр сарын 26-ны өдөр Өвөр Монголд ирлээ.
Хятадын “Нэг бүс нэг зам” стратик бодлого нь Өвөр Монголын гадаад нээлтэд шинэ тохиол авч ирсэн юм. Өвөр Монгол нь энэхүү бодлогын хүрээнд гадаад нээлтээ идэвхжүүлж, “Нэг бүс нэг зам” дагуух улс оронтой олон салбарт хамтран ажиллаж байгаа билээ. ХКН-ын Өвөр Монголын хуваарь хороо болон Өвөр Монголын Засгийн газраас залуучуудын хамтын ажиллагаа солилцоог идэвхтэй дэмжин, бүс нутаг хоорондын эдийн засаг, соёл, боловсрол, урлагийн талын хамтын ажиллагааг ахиулж байна. Ялангуяа залуучуудын холбоо нь эрүүл мэнд, экологийн хамгаалалт, сургалт судалгаа, сайн дурчуудын үйлчилгээ зэрэг цар хүрээний хамтын ажиллагаанд идэвх нөлөө үзүүлж байна.

Ази-Европын залуучуудын төлөөлөгчдийн багийн дарга ӨМӨЗО-ны эдийн засаг нийгмийн хөгжилд өндөр үнэлгээ өгчээ. Энэ удаагийн үйл ажиллагаагаар тэд Хятадын “Нэг бүс нэг зам”-ын стратик бодлогыг илүү сайн ойлгож, мөн Өвөр Монголын урт удаан түүх, соёл болон үндэстний онцлогийг гүн ойлгосон юм. Тэд нутаг буцаж очоод үзсэн сонссоноо ярьж, залуучуудын хамтын ажиллагаа солилцооны гүүрийн үүргээ сайн харуулна гэж байлаа. Тэд мөн Өвөр Монголын И Ли группээр зочилсон байна.
