
Урин дулаан хаврын улирал ирж, мод тарихад хамгийн тохиромжтой цаг мөч ирлээ. Эрээн хотын Эмэгтэйчүүдийн холбоо болон Монгол Улсын Эмэгтэйчүүдийн холбоо хамтран “Хятад, Монголын гарамгай эмэгтэйн нөхөрсөг ойжуулалт” сэдэвт мод тарих үйл ажиллагаа өрнүүлж, Эрээн хот болон Замын-Үүдийн салбар бүрийн албан байгууллагын эмэгтэйчүүдийн төлөөлөгчид хоёр улсын хил дагуу мод тарих үйл ажиллагаагаар дамжуулан Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэхийн зэрэгцээ шинэ зууны соёл иргэншлийн үйл ажиллагааны биеллийг ахиулж, ногоон бүсийг хамтдаа байгуулахаар зүтгэж байна.
Мод тарих үйл ажиллагааны үеэр улаан өнгийн хувцастай сайн дурын эмэгтэй төлөөлөгчид маань эрч хүчтэй ажиллан нэг нэгэндээ туслан нөхөрлөлийн моддыг суулгасан байна.
Алсад жигдрэх "Эмэгтэйчүүдийн ой"-г хараад бүгд баярлаж бахархаж байна. Хэчнээн их ядарсан ч байгаль дэлхийгээ ногооруулж, ажил хөдөлмөрт оролцож, хоёр орны эмэгтэйчүүдийн нөхөрлөлийг бэхжүүлж байгаа нь их утга учиртай санагдаж байна. Дараа дараагийн ногоон байгууламжийн ажилд илүү их анхааралдаа хандуулан, хоёр орны экологийн орчинг хамгаалахыг дэмжих ажил тодорхой арга хэмжээ авна хэмээн сайн дурчууд ярьж байв.
Эрээн хотоос хандивласан 500 ширхэг мод нь хоёр орны эмэгтэйчүүдийн хоёр өдрийн хөдөлмөр хүчээр Хятад, Монголын нөхөрлөлийг өнө үүрд бэлгэдэж, Эрээн хот болон Замын-Үүдийн хөрсөнд суулаа. Замын-Үүдэд 100 ширхэг улиас, 200 ширхэг жигд мод тарьсан бол Эрээн хотын цэцэрлэгт хүрээлэнд 200 ширхэг жигд мод тарьсан байна.
Цаашид Эрээн хотын Эмэгтэйчүүдийн холбоо болон МЭХ хамтран олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж, хоёр орны эмэгтэйчүүдийн хоорондох хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад, Монголын нөхөрлөл, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад "Хагас тулгуур" -ын хүчин зүтгэлээ үзүүлэх аж.
