Өвөр Монгол эмэгтэй бизнес эрхлэгчийн сургалт зохион байгуулав
2019-03-07 10:25
Өвөр Монгол эмэгтэй бизнес эрхлэгчийн сургалт зохион байгуулав.
2019 оны Өвөр Монголын эмэгтэй бизнес эрхлэгчийн анхны сургалт 03-р сарын 01-ээс 03-ны өдрүүдэд Хөххотод зохион байгуулагдсан бөгөөд нийт 220 гаруй эмэгтэй бизнес эрхлэгч энэхүү сургалтад оролцсон байна.
Уг сургалтыг ӨМӨЗО-ы Эмэгтэйчүүдийн холбоо санаачлан зохион байгуулж, Бээжин, Жэ Жян зэрэг муж хотоос санхүүгийн болон татварын мэргэжилтэн, хуулийн мэргэжилтэн, барилгын мэргэжилтнүүдийг урьж, эмэгтэй бизнес эрхлэгчдийн хэв журмыг сайжруулан, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлтийг дэмжихийг зорьсон байна.
Зохиогч: ШЮЙ ДҮНЧЯНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : nmg.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
