
ӨМӨЗО-ны Ордос хотын Үшин хошууны Баяншил багийн нутагт нэгэн өвөрмөц овоо байдаг бөгөөд тухайн нутгийн малчид “Номын овоо” хэмээн хүндэтгэн нэрлэсэн байдаг.

Малчин Алтанбилэг дүү Хасбилэгийн хамт 3000 гаруй чулууг зэрэглэн энэхүү “Номын овоо”-г босгосон бөгөөд чулуу болгон дээр монгол бичгээр номын нэрнүүдийг сийлсэн байна. Номонд хайртай ах дүү хоёр Засгийн газрын дэмжлэгээр “Номын овоо” болон номын санг дахин сэргээн засварлаж, энэхүү уламжлалт арга хэлбэрийг ашиглан малчдыг ном судрыг хүндэтгэн дээдлэхийг уриалжээ.
Одоогийн байдлаар номын сандаа 40 мянга гаруй номыг хадгалж байгаа бөгөөд малчид зав чөлөөгөөрөө ном үзэж өөрийн мэдлэг оюунаа нэмэгдүүлэхэд идэвхтэй нөлөө үзүүлж байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Алтанбилэг номын сандаа




