solongonews
Хө таогийн цахим худалдаа 30 сая юанийн хил дамнасан борлуулалт хийлээ
2017-05-26 16:17
Хө таогийн цахим худалдаа 30 сая юанийн хил дамнасан борлуулалт хийлээ.

Баяннуур хотын Ү Юань шянийхан цахим худалдаагаар тариалангийн бүтээгдэхүүнээ борлуулаад тун их ажилтай байна. Тэдний цахим худалдаа ид эрэлттэй үедээ оржээ. Өнгөрсөн 4 дүгээр сард энэхүү цахим худалдааны Хятад улсын дотоодын борлуулалт 5.34 сая юаньд хүрч, хил дамнасан борлуулалт нь 37.65 сая юаньд хүрсэн байна. Хө таогийн цахим худалдааны хүрээлэн нь Хятадын анхны шяний зэрэглэлийн цахим худалдааны хүрээлэн юм. Энд нийтдээ 226 цахим худалдааны аж ахуйн нэгж хамрагдах бөгөөд 500 иргэнд шууд ажлын байр хангаж, 2000 гаруй иргэнд дамаар ажлын байр хангасан байна. 2015 оны борлуулалт нь 35 сая юань, 2016 оны борлуулалт нь 130 сая юаньд хүрч, 2017 оны борлуулалтаа 300 сая юаньд хүргэх зорилготой ажиллаж байгаа юм байна.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл