Ингээд түүний нэг өдрийн эргүүл хийх ажил эхлэв. Хөвөнжих Өвөр Монголын шинэ Барга зүүн хошууны Номин хан бүрд багт нутагтай байж, ам бүл дөрвүүлээ монгол гэрт амьдардаг. Энэ айлаас 2 километр хүрэхгүй зайд хилийн шугам байдаг.
Өвөр Монголын 8400 гаруй километр урт хилийн шугамыг Хөвөнжих адил 3800 гаруй малчин “Харуулын цэрэг” сахин хамгаалж байдаг. 70 жилийн хугацаанд тэд чөлөөлөх цэргийн дарга байлдагч, дотоодыг хамгаалах хилийн хамгаалалтын бүсийн цагдаа болон ард түмэнтэй хамт хилээ хамгаалж, хилээ сахиж улс орны аюулгүй байдал, нийгмийн аюулгүй байдлыг хамгаалж, Хятадын умард бүс нутгийн амар амгалан халхавчийг бүтээн байгуулсаар байна. Өвөр Монголын хилийн шугам зүүн баруун чиглэлтэй, 8400 гаруй километр урт, Монгол Улс болон ОХУ-тай хиллэдэг бөгөөд Хятадын умард бүс нутгийн ой шугуй, тал нутаг, говь, цөлийг хамарсан стратегийн бодлогын чухал бүс нутаг болох аж.
Өвөр Монголд 360 мянган км2 хилийн хамааралтын газар байдаг. Уг нь харуулын хүмүүсийн хоногийн нөхцөл аанай байсан бол өнөөдрийг хүрэхэд мэдээ мэдээллийн бүрэн чадамжтай дотуур байртай болов. Явганаар буюу мориор эргүүл хийж байсан бол одоо шинжлэх ухаан технологи, эх хуурай агаарын босоо цогцоор цагдах болов. Үүнээс гадна, уг нь хоол хүнс нөхцөл барагтай байсан бол одоо шим тэжээлтэй хоол хүнс,ногоо жимс бүрэн хангалттай байх болов. 70 жилийн туршид хэдэн үеийн хүмүүсийн бүтээн байгуулалт, аливаа бүхнээ үрэгдүүлэх үзэл санаа нь хилийн хамгаалалтыг жижгээс том, буурайгаас хүчирхэг болгож, хоцронгуй байдлаас орчин үеийн түүхийг шинээр бичиж, Хятадын умард хил нэн амгалан тайван болсон байна.
Хилийн хамгаалалтын бүсийн ойролцоох бүс нутгийн намын хороо, Засгийн газрын удирдлага доор Хөвөнжих зэрэг малчин түмэн сэргийлэн хамгаалах ажилд туслалцаж, Номинхан Бүрд дотоодыг хамгаалах хуваарь салбарынхан ойролцоо бүс нутгаа хамгаалж, хилийн шугамын ойролцоох бүс нутгийг хилийн хамгаалалтын ангиас гүйцэтгэн хийдэг.
Монгол гэр бол малчин харуулуудын дотуур байр. Хилийн шугам дагуугийн монгол гэрүүд тал дээр цацсан сувд шиг харагддаг билээ. Хөвөнжих өглөө оройны тогтсон цагтаа эргүүл хийхээс гадна, малаа маллаж байхдаа ч цагдан байцах ажлыг гүйцэтгэдэг аж.
Хил хязгаар бүс нутагт өвсөн эм малтах, хууль бусаар хил дамнах зэрэг хууль бус үйл ажиллагаанд цохилт өгөхөөр цэрэг ард иргэд холбоолсон хууль тогтоомжийг зөрчсөн ялт этгээдийг илрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон олон түмэнд үйлчлэх “Тал нутгийн 110” мэдээ мэдээллийн тавцанг бүтээн байгуулсан байжээ. Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын холбогдох салбар 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр олуулаа урьдчилан сэргийлж, засах зохион байгуулалтад түшиглэн 3700 гаруй гэмт хэргийг байцаан илрүүлсэн байна.
Хил хязгаар бүс нутагт заримдаа элдэв зүйлийн маргаан зөрчил үүсдэг. Онцгойлон сүүлийн жилүүдэд уул уурхайн компани болон малчдын хоорондох зөрчил олширсон байна. Өвөр Монгол орон нутаг болон цагдаа хамтран ажиллах ажлын загварыг шинээр санаачилж, дотоодыг хамгаалах хилийн хамгаалалтын арми болон орон нутгийн Засгийн газрын холбогдох салбар хамтран ажиллаж асуудлыг шийдвэрлэх болов. Өнөөдрийг хүртэл энэхүү ажлын загвар нь мал аж ахуйн бүс нутгийн 8000 гаруй зөрчил маргааныг шийдвэрлэж, 100 гаруй удаагийн зөрчил маргаанаас сэргийлж, хил хязгаарын мал аж ахуйн бүс нутгийн эе нэгдлийг ахиулсан болно.
Зам бартаатай, цас шуурга ихтэйгээс шалтгаалан замын хөдөлгөөнд саад болох зэрэг хилийн малчид бэрхшээл тулгарах үед цэрэг цагдаа малчдад тусалж үйлчилгээ үзүүлдэг. Баяннуур хотын дотоодыг хамгаалах хилийн хамгаалалтын газар “Ардаа хайрлаж хязгаар бүс нутгаа бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж, малчдын өмнөөс бараа бүтээгдэхүүн худалдан авч гэрт нь хүргэж өгөх, ахмад настан зэрэг бэрхшээл тулгарсан малчдад туслан дэмждэг. Сүүлийн жилүүдэд цэрэг цагдаа болон дотоодыг хамгаалах хилийн хамгаалалтын цэрэг нийт 1650 гаруй хүнд туслан дэмжиж, 380 удаагийн түймэр унтраах ажилд оролцсон билээ.
Засгийн газар ч гэсэн хилийн бүс нутгийн малчдын амьдрал үйлдвэрлэлийн нөхцөлийг идэвхтэй сайжруулахаар хичээн ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Алша аймаг том хөрөнгө оруулж, 100 өрх малчдыг ядуурлаас ангижруулж, сургуульд сурах, эмнэлэгт хандах зэрэг асуудлыг шийдвэрлэв.
Үдшийн дулаан тал нутагт шаргал туяа татахад Хөвөнжих мотоциклоо унасаар гэртээ харьлаа. Гэргий хүүхэд нь монгол гэрийнхээ өмнө угтан зогсоно. Энэ айлынхан цайгаа ууж, малынхаа махаар хүнс хийж, дуугаа дуулан талын намуун, үзэсгэлэнд амар амгалан оршино.
