solongonews
ӨМӨЗО 5.5 сая тонн сүүний бүтээгдэхүүнийг тогтвортой үйлдвэрлэхээр төлөвлөж байна
2019-04-03 11:45
ӨМӨЗО 5.5 сая тонн сүүний бүтээгдэхүүнийг тогтвортой үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

     Энэ онд ӨМӨЗО-ы сүү саалийн үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу саалийн үнээг 1.5 сая толгой, саалийн ямааг 50 мянган толгойд хүргэж, 5.5 сая тонн сүүний бүтээгдэхүүнийг тогтвортой үйлдвэрлэхээр төлөвлөж байна гэж сүүлийн өдрүүдэд ӨМӨЗО-ы хөдөө аж ахуй, мал аж ахуй танхим сүүлийн өдрүүдэд нийтэлсэн байна.

Өвөр Монгол орон Хятадын сүүн бүтээгдэхүүний гол гаралтын суурин газар болсны хувьд сүүлийн жилүүдэд сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн тогтвортой эрүүлээр хөгжих таатай орчныг бий болгож, цагаан идээний аюулгүй байдлыг дээшлүүлэн, саалийн үнээг шинжлэх ухаанлагаар тэжээн үржүүлэх, шилдэг үүлдрийг үржүүлэн бойжуулах тал дээр хичээж ажилласан байна. Мөн холбогдох салбарын аж ахуйн нэгжийг дэмжин хөгжүүлж, малчин тариачин болон аж ахуйн нэгжийн ашиг тусыг хамгаалах дээр гол зорилго тавин, сүү саалийн үйлдвэрийн өөрчлөлт шинэчлэлтийг бэхжүүлж, Өвөр Монгол орны саалийн үнээний тоо толгой, сүүний гаралт, цагаан идээний бүтээгдэхүүний өртөг зэрэг олон талаар Хятад улсад тэргүүн байранд орсон байна.

Өвөр Монгол орон 2019 онд нутгийн шилдэг үүлдрийн саалийн үнээг өргөжүүлэн үржүүлэх ажлыг сайжруулж, тэжээл бордоо үйлдвэрлэх чадварыг дээшлүүлэн, сүүний үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх ажлыг чанаржуулж хийнэ. Орон нутагт үнээ, сүүний ямааны аж ахуйн нэгж, малчид, тариачдын хоршоог хөгжүүлж, 50 дунд зэргийн үржүүлэн тэжээх талбайг бүтээн байгуулах ажлыг эрчимжүүлнэ.

Бүх орны амуу будааны ургамлыг бордоон таримал болгох суурин газрыг бүтээн байгуулж, өндөр ургацтай, чанар сайтай бордоог бэлдэх ажил дээр гол зорилго тавин, хөх бордооны тарих талбайг таван сая га орчим байлгаж, саалийн үнээний чанар сайтай тэжээл бордоогоор хангах тал дээр хичээн ажиллаж, тэжээн үржүүлэх өөрийн өртгийг бууруулна.


 

 

Зохиогч: Б.НАРАНТУЯА
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл