
Засгийн газрын тайланд хувийн хэвшлийн эдийн засгийг хөгжүүлэх, өргөжүүлэх тухай агуулга нь УТЗЗ-ний гишүүн Ли Чихүагийн саналтай яг тав нийцжээ. Тэрээр энэ удаагийн "Хоёр чуулган"-д дэвшүүлэх санал нь "Хувийн хэвшлийн менежмент үйлчилгээний чиг үүрэгт Засгийн газрын үүргийг сайжруулах талын санал", "Санхүүгийн өөр бүтээгдэхүүнийг бий болгох санал" аж.
Ли Чихүа хэлэхдээ: - Сүүлийн жилүүдэд ӨЗО-ы хувийн хэвшлийн эдийн засаг хурдтай хөгжиж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд зах зээлийн гол тоглогчдын 97 хувийг эзэлж, бүс нутгийн ДНБ-ий 60 хувийг эзэлж, татварын 70 хувь, хот орон нутгийн ажил эрхлэлтийн 60 хувийг тус тус эзэлж, хувийн хэвшлийн эдийн засгийн нийгэмд оруулж буй хувь нэмэр улам бүр нэмэгдэж, эдийн засгийн уриалагч үүрэг нь илүү тодорхой боллоо. Үүний улмаас хувийн хэвшлийн эдийн засгийн тусгай удирдлагын байгууллага байгуулж, хувийн хэвшлийн эдийн засгийг хөгжүүлэхэд Засгийн газраас идэвхтэй үүрэг гүйцэтгэх шаардлагатай байна гэв.
"Санхүүгийн өөр өөр бүтээгдэхүүнийг бий болгох санал"-ынхаа тухай тэрээр ярихдаа: - Санхүүжилтийн хүндрэл, санхүүжилтийн асуудлууд нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд саад болж байгаа бөгөөд 2018 оноос ӨМӨЗО-ы Засгийн газар, санхүүгийн байгууллагууд жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийг ахиулах санхүүгийн үйлчилгээний олон талын бодлогыг гаргаж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн асуудлыг үр дүнтэй шийдэж чадсан хэдий ч байгалийн нөхцөл байдал болон бусад хүчин зүйлсийн нөлөөнөөс зарим жижиг болон бичил бизнес эрхлэгчид нь хүртээмжтэй санхүүжилтийн бодлогыг дэмжих боломжгүй болж, олон жижиг бичил аж ахуйн нэгжүүд зээлийн нөхцөлийг хангаж чадахгүй байгаа нь хөгжлийг маш ихээр хязгаарласан байна. Жижиг бичил аж ахуйн нэгжүүдийн хөгжлийн хэрэгцээг хангахын тулд олон төрлийн санхүүгийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлж санхүүгийн салбар илүү уян хатан арга хэмжээ авах шаардлагатай байна гэжээ.
