solongonews
Нэг килограмм шар тос 1720 юань хүрсэн байна
2019-10-23 20:50
Ордос малчид шар тосоо 1720 юаниар борлуулжээ.

Уламжлалт цагаан идээний борлуулалтын замыг өргөтгөж, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэхээр маш олон хүн зүтгэдэг. Нэг төлөөлөл бол Зав юм.

Өвөр Монголын Ордос нутгийн малчдын хийсэн шар тос килограмм бүрдээ 1720 юаньд хүрсэн гэх мэдээ олон хүнийг гайхшрууллаа. 2017 онд Ордос хотын Үүшин хошууны Туг суурингийн Хуатолгой багийн Зав нутгийн малчин 68 өрхтэй хамтран 3 сая юанийн хөрөнгө оруулан “Үүшин хошууны Баянтолгой багийн Агит нарийн ноост хонины тусгай хоршоо”-г байгуулжээ. Хоршоо байгуулагдсаны дараагийн жилд Зав “Мүө-Эр Дүн европ хоолны газар”-аас шар тосны захиалга авч, шар тосоо килограмм бүрийг 1720 юаниар өгөхөөр 150 граммын багтаамжтай 3000 шил шар тосны захиалгын гэрээ хийсэн байна. Хоршооны захирал Зав багийнхаа малчин өрхөөс шар тос бөөнөөр худалдан авч, дахин нарийн боловсруулан Бээжин хотод борлуулснаар Ордос малчдын боловсруулсан нутгийн цагаан идээ өндөр үнээр хөгжсөн хотын хүнсний захад гарах болсон байна.

Шар тосны сав баглааг урлах, зар сурталчилгаа хийх зэрэг талд Зав улсын зэрэглэлийн дизайн, мэргэжилтнийг урьж, нарийн боловсруулсан шар тосныхоо сав баглаанд анхаарч нэлээд хүч оруулжээ.

“Мүө-Эр Дүн европ хоолны газар” шар тосоор үхрийн махыг шархад хэрэглэдэг байна. 150 граммын багтаамжтай 3000 шил шар тос нь нийт 450 килограмм болж, 774 мянган юань хүрчээ. Зав ч “Саалийн дээж” шар тосоо бүртгүүлсэн байна.

- Онцгой зэрэглэлийн нарийн боловсруулсан бүтээгдэхүүнийг авах хүн их байдаг. Зурж төсөвлөхөөс эхлээд сав баглаа боодол хүртэл нарийн төлөвлөж нямбай хийсэн хэмээн ярилаа.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл