01-р сарын 26-ны үдээс өмнө ӨМӨЗО-ы XIII удаагийн АТИХ-ын хоёрдугаар хурал Хөххотын Ардын хурлын ордонд нээлтээ хийж, ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь Ардын Засгийн газрын өмнөөс ажлын тайлан тавьсан юм. Тайланд “Хөгжил” гэдэг үг 72 удаа дурдагдаж, энэ жилийн Засгийн Газрын ажлын тайланд хамгийн олон илэрсэн үг болов.
Өндөр чанартай хөгжлийг биелүүлэхэд Өвөр Монгол эрдэс баялгийн нээлтээс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх салбарт шилжих хэрэгтэй гэж ӨМӨЗО-ы Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Эдийн Засаг Судалгааны салбарын дарга Юй Гуанжюнь хэлж байлаа.
Засгийн Газрын ажлын тайланд тогтвортой хөгжлийг ахиулна гэж дурдсан. Ахиулна гэдэг нь хөгжүүлнэ гэсэн үг юм. Гэвч хөгжил гэдэг нь дан ганц хөгжлийг хэлж буй биш, харин тэнцвэртэй, зохицолтой, өндөр чанарын хөгжлийг хэлж байгаа юм гэж ӨМӨЗО-ы УТЗЗ-ийн гишүүн, Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн Нийгэм Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга Гай Жьи ярьлаа.
Хөгжил бол Өвөр Монголын 2019 оны хамгийн гол зүйл
2019-01-28 11:45
Хөгжил бол Өвөр Монголын 2019 оны хамгийн гол зүйл
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
