solongonews
ӨМӨЗО-ны Тэмээний наадам ба Алшаа аймгийн Тэмээн соёлын аялал жуулчлалын наадам
2018-12-19 10:34
ӨМӨЗО-ны Тэмээний наадам болон Алшаа аймгийн Тэмээн соёлын аялал жуулчлалын наадам энэ сарын 26-ны өдөр болно.

       ӨМӨЗО-ны Спортын товчоо, ӨМӨЗО-ны Соёл аялал жуулчлалын тахим болон Алшаа аймгийн Засгийн газар зэрэг албан байгууллага 12-р сарны 18-ны өдөр Хөххотод хэвлэлийн бага хурал зохион байгуулж, энэ оны 12-р сарын 26-29-ний өдрүүдэд Алшаа аймагт зохион байгуулагдах гэж байгаа ӨМӨЗО-ны хоёр дахь удаагийн Тэмээний наадам болон Алшаа аймгийн Тэмээний соёлын аялал жуулчлалын наадмын тухай танилцуулсан байна.

Тус наадам нь тэмээний соёлын уламжлал, байгаль орчны хамгаалалт, холбогдох бүтээгдэхүүнийг судлан хөгжүүлэх зэрэг зорилгоор Алшаа аймгийн хоёр бөхт тэмээг хамгаалах ажлыг байгаль орчны бүтээн байгуулалт, элсний болон тэмээний аж ахуйлал зэрэг мал аж ахуй, хөдөө аж ахуйтай хамт хөгжүүлэн, тэмээний соёлын агуулгыг баялаг болгон хөгжүүлэхээр зорьсон байна.

Алшаа аймаг “Тэмээний нутаг” гэгддэг бөгөөд Хятадын тэмээний нийт тооны гуравны хоёр хувийн тэмээ бүгд Алшаа аймагт байдаг юм. Ялангуяа, Алшаагийн хоёр бөхт тэмээ нь тархалтаар өргөн, орон нутгийн сайн үүлдрийн тэмээ гэдгээрээ дотоод, гадаадад алдаршсан. Үүний зэрэгцээ монгол үндэстний тэмээ тэжээж арчлах, тэмээ тахих заншил, тэмээний уралдаан, тэмээний эдлэл хэрэгсэл хийх ур чадвар зэрэг нь нэгэнт Хятадын биет бус соёлын өвд бүртгүүлсэн юм.

Тун удахгүй болох гэж байгаа тэмээний наадамд ӨМӨЗО-ны бүх аймаг, хотын тэмээний тэмцээнд оролцох баг болон Шиньжян, Хөхнуур, Ганьсү, Ниншя зэрэг муж, хотуудын төлөөлөгч баг мөн оролцох болно гэж хэвлэлийн бага хурлаар танилцуулсан байна. 

Зохиогч: НАРАНТУНГАЛАГ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл