solongonews
Ойн баяр угтах олон нийтийн соёл, спортын үйл ажиллагаа эхэллээ
2017-04-13 23:36
ӨМӨЗО-ны Намын хороо, Засгийн газрын зохион байгуулалтаар 4-р сарын 11-ний өдөр “Харилцан дэмжиж үзэсгэлэнт сайхан үзэмжийн орныг байгуулья” нэртэй ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг угтах олон нийтийн соёл, спортын үйл ажиллагаа Хөх хотын Рү И уудам талбайд нээлтийн ёслолоо хийлээ.

    

      Ёслолд монгол үндэстний хувцас загвар, манж үндэстний бүжиг, хотон бүжиг зэрэг уран сайхны тоглолтууд тавигдаж, Хөххотын үндэстнүүдийн ард түмний харилцан дэмжиж, хамтдаа хичээн тэмцэж буй цог жавхааг харуулан Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойг  тэмдэглэх баярын уур амьсгал оруулсан байна. Улмаар бүх орны нийт хошуу, шянь, дүүрэгт басхүү тухайн орон нутгийн онцлог бүхий соёл, спортын үйл ажиллагаа зохиогдлоо.

  Дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл уран сайхны тоглолт, олон нийтийн найрал дуу, мэдлэгийн тэмцээн, ном унших, уран бичлэг, уран зураг, шилдэг кино үзүүлбэр зэрэг олон арга хэмжээ Хөххотноо зохиогдох юм. Түүнчлэн бүх ард түмний бие дасгажуулах зэрэг хэдэн зуун төрлийн олон нийтийн чанартай соёл, спортын үйл ажиллагаа,  Жао Жүнь соёлын наадам, үндэстний цөөнхийн соёл, аялал жуулчлал, урлагийн үйл ажиллагаа, нийт хошуу, шянь, дүүргийн уран сайхны тоглолт зэрэг арга хэмжээнүүд Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойн баярт хөг аялгуу, өнгө гэрэл нэмэх болно.

 

Найруулагч: Х.УЛААНАА
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл