ӨМӨЗО-ы экологи байгаль орчны хамгаалалтын бүтээн байгуулалтын ололт амжилтын хэвлэлийн бага хурал 01 дүгээр сарын 08-ны өдрийн үдээс өмнө Хөххотноо боллоо.
ХКН-ын XVIII их хурлаас хойш Өвөр Монгол экологи байгаль орчны хамгаалалтын бүтээн байгуулалтад үргэлжлүүлэн оруулсан нийт хөрөнгө 83 гаруй тэрбум юаньд хүрч, энэ нь өнгөрсөн 30 жилд оруулсан нийт хөрөнгө оруулалттай тэнцэж байгаа юм байна.
Ийнхүү эдгээр таван жилд ӨМӨЗО-ы экологи байгаль орчин гүнзгий өөрчлөгдөж, Өвөр Монголын өнцөг булангаар ногоон өнгө тасралтгүй өргөжиж, мөн ногоон өнгө Өвөр Монголын үндсэн өнгө төрх болсон байна.
Энэхүү таван жилд мөн дараах мэт өөрчлөлт хөгжлийг авч ирсэн байна. Тухайлбал, экологийн соёл иргэншлийн үзэл суртал хүмүүсийн сэтгэлд хүрсэн, экологи байгаль орчны соёл иргэншлийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгий ахиулав, экологи байгаль орчны нөхөн сэргээлтийн томоохон төслийг хэрэгжүүлэх ажлыг тасралтгүй чангатгасан байна. Байгаль орчин, экологийн хамгаалалтын хууль хэрэгжүүлэлт хяналт шалгалтын ажил илүү баталгаатай болсон байна. Хөгжлийн арга хэлбэр илт өөрчлөлттэй болсон байна. Өвөр Монголын ой шугуйн талбай болон хадгалагдац “хоёр нэмэгдэл”-тэй байна. Тал нутгийн экологи байгаль орчны нөхөн сэргээлтийн байдал 80-аад оны дунд үеийн түвшинтэй тэнцсэн байна.
