solongonews
Цолмон: - Малын ашиг шимийг боловсруулдаг эко үйлдвэр байгуулбал зохино
2019-03-07 10:30
Цолмон малчдыг төлөөлөн ирсэн XIII сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын гишүүн юм.

- Ши Жинпинь дарга экологийн бүтээн байгуулалтыг чангатгах талд ярьсан нь хамгийн гүн гүнзгий сэтгэгдэл үлдээлээ. Нутгаа сахиж ноолуураа идсэн малчин хүнд нутаг бэлчээр экологийн орчин сайн байх нь хамгийн чухал гэлээ.

Цолмон Өвөр Монголын Дөрвөд хошууны Цагаанбулаг сумын Гэрэлтуяа багийн малчин. Гэрэлтуяа баг нь 280 айл өрх, 580 гаруй хүн амтай мал аж ахуйн баг юм. Өнгөрсөн жилүүдэд тус баг нь малын тоо толгойг хөөцөлддөг байснаас сүүлийн жилүүдэд нутаг бэлчээрээ хамгаалж сэргээх үүднээс мал маллах арга хэлбэрээ өөрчилж, мал аж ахуйн үйлдвэр болон аялал жуулчлалын аж үйлдвэрийг хамтад нь эрхэлж, аялал жуулчлалыг хөгжүүлэхээр дамжин орлогоо нэмэгдүүлэх, малын ашиг шимээ өндөр үнээр гаргахаар хичээн ажиллаж байгаа билээ.

Цолмон жил бүрийн “Хоёр чуулган”-аар малчдын үйлдвэр амьдралд холбогдсон санал дэвшүүлдэг. Өнгөрсөн жилийн “Хоёр чуулган”-аар малын маханд хамгаалалтын үнэ тогтоон бэлчээрийн эко үхэр хонины махаа өндөр үнэ хүргэх, брэнд бүтээх санал дэвшүүлсэн бол энэ жил эко малын ашиг шимийг боловсруулах үйлдвэр байгуулах, чанар сайтай эх малд нөхвөр өгөх, хөдөө орон нутагт хурдны зам засах зэрэг санал дэвшүүлсэн байна.

Цолмон Бүх Хятадын АТИХ-ын гишүүн бөгөөд багийнхаа намын даргын ажлыг хийдэг. Тэрээр багийн малчдынхаа орлогыг хэрхэн нэмэгдүүлэх талаар үргэлж бодож арга сүвэгчилж явдаг. 2014 оноос хоршоо байгуулан бүдүүн сүүлт хонь маллаж байгаад Хөлөнбуйрын Эвенк хошуунаас богино сүүлт хонь оруулан маллаж эхэлсэн юм. Ийнхүү говь нутгийн богино сүүлт хонь бий боллоо. Орон нутгийн бүдүүн сүүлт хонь килограмм бүрдээ 6 юань хүрдэг байсан бол богино сүүлт хонь нь килограмм бүрдээ 7.5 юань хүрч малчдын орлогыг нэмэгдүүлсэн байна.

Гэрэлтуяа баг нь Гэгээнтал аялал жуулчлалын баазаас ойр, Хөххотоос Сайхантал хүрэх хурдны зам дагуу байрладаг болохоор гэр бүлийн аялал жуулчлал эрхэлж байгаа малчид ч олон бий.

- Хол ойроос ирсэн жуулчид манай нутгийн хонины махыг идэх бүр эрхий хуруу гарган магтдаг. Одоогоор мал нядлах, боловсруулах үйлдвэр байхгүй учир махны захиалга авах боломжгүй. Хошууны төвд ч малын ашиг шимийг боловсруулах том хэмжээний үйлдвэр үгүй байсаар. Тиймээс малчид малаа амьдаар нь хямд үнээр худалдаалж байна. Мал нядлах, боловсруулах үйлдвэр байгуулах ажил маш их шаардагдаж байна. Энэ нь малчдын орлоготой шууд холбогдож байгаа гэж Цолмон ярилаа.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл