ӨМӨЗО-ы Үүшин хошууны Баяншил багт нэгэн онцлог “овоо” байдаг. Хүмүүс түүнийг “Номын овоо” гэж нэрлэдэг.
Энэ овоог малчин Алтанбилэг дүү Хасбилэгийн хамт 3000 хадаар босгосон аж. Хад болгоны дээр Монгол бичгээр номын нэр бичсэн байна.

Ном сонирхож, дуртай байдаг болохоор ах дүү хоёр Засгийн газрын дэмжлэг дор “Номын овоо”-г цогцлоон байгуулжээ. Тэд энэхүү овоо болон номын сан зэрэг уламжлалт арга барилаар малчдад ном хүндтэй чухалд үзэхийг уриалан дуудсан байна. Одоогийн байдлаар номын санд нь 40 мянга гаруй ном дэвтэр хадгалагдаж байгаа аж.

Хавь ойрын малчид ажил хөдөлмөрөө амжуулж дуусвал номын санд нь ирж ном зээлэх буюу ном уншдаг байна. Мөн амьдрал ахуйд нь хууль цааз, эрүүл мэнд, мал маллах арга ухаан дутахад номын санд ирж холбогдох ном дэвтрээс шийдэх арга зам эрж хайдаг аж.


