Малчин Жаранбаяр энэ зун орлого сайтай гялалзаж байна
2017-08-16 09:58
Баруун Үзэмчин хошууны Хоолтынгол балгасны Баянхошуу гацааны малчин Жаранбаяр жуулчлалын газраар цэгээгээ зарах буюу зочдод морь унуулан жуулчлуулах үйлчилгээг хийж орлогоо нэмэгдүүлсээр байна.

Тэр өдөр бүр 30 кг цэгээгээ өглөө эртлэн хошууны төв буюу жуулчлалын газруудад хүргэдэг байна. Бусад цагтаа өөрийн морио жуулчдад унуулан орлого олдог. Мөн жуулчлалын газар хонь гаргах зэрэг ажлыг хийдэг. Түүнээс энэ зуны орлогынх нь тухай асуухад:
- Одоог хүртэл 3 сая юаний орлоготой байна. Ийм сайхан нөхцөлтэй газарт хөдөлмөрлөж л чадвал орлого олохгүй гэсэн учир алга гэж баяртай хариулж байлаа.
Зохиогч: Баянбат
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
